Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв

2025-9-12
0
ЖИРГЭХ

“Парламентын залгамж холбоо” байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойн хүрээнд болж буй  эрдэм шинжилгээний хурлын эхний илтгэлийг Монгол Улсын Их Хурлын дарга, гишүүн асан Д.Лүндээжанцан “Парламентын 35 жилийн сорилт, сургамж” сэдвээр танилцуулав. 

Тэрбээр, одоогоос 35 жилийн өмнө энэ өдрүүдэд 13-ны өдрийн чуулганы хуралдаандаа бэлтгээд Улсын Бага Хурлын гишүүд ямар тангараг өргөх вэ гэдгийг хэлэлцэж байсан бол өнөөдөр Байнгын ажиллагаатай парламентын ололт амжилт, сургамжийн талаар илтгэл тавихаар болж байгаадаа талархаж байна гэв.

Мөн Монгол Улс парламентын уламжлалтай орон гэдгийг тодотгоод байнгын ажиллагаатай парламентыг 1990 оноос эхэлсэн гэж үзэж болохгүй хэмээн илтгэлээ.

 

Тус илтгэлд парламентат ёсны угтал үед Монголын нэгдсэн төр улсаас Олноо өргөгдсөн Монгол Улс хүртэл хамааруулахын зэрэгцээ Хүннү, Сянбигаас өмнө төр улс байж, хуралдаан хийдэг байсныг онцлохын зэрэгцээ Монголын нэгдсэн төр улсын Их хуралдай үндсэндээ парламентын шинжийг агуулж байсан хэмээн дурдaв.

Мөн тэрбээр 1924-1990 онд парламентат ёс хэлбэрээ олж, эхлэл нь тавигдсан гэсэн бол 1990 оноос хойш  парламентат ёсны төлөвшлийн үе гэж авч үзэх ёстой гэж байлаа.

Түүнчлэн илтгэлд 1990 онд ажилласан Улсын Бага Хурал нь парламентат ёсны төлөвшлийн суурь, үндсийг тавьсан анхны парламент. Улсын Бага Хурал үйл ажиллагаандаа төрийн эрх мэдэл ард түмнээс эхтэй байх, ардчиллын суурь зарчим бодитойгоор хэрэгжих, төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмаар төрийн дээд байгууллагууд ажиллах, ардчилал, хүний эрх, эрх чөлөө хамгаалагдсан байх, хууль дээдлэх, төр засгийн аливаа дур зорго хязгаарлагдах зэрэг парламентат ёсны үндсэн зарчмуудыг хэрэгжүүлж чадсан хэмээн дурдсан байв.

 

Төр улсаа парламент, Засгийн газар, шүүхтэй нь нийт иргэн, иргэний нийгэмтэй нь нэгэн гэр бүл хэмээвээс төрийн эрх мэдэл хуваарилахуй нь гишүүдийнх нь хоорондын харилцааны дүрэм журам юм. Харин Үндсэн хуульт ёс, ардчилал, иргэний нийгэм, хууль дээдлэхүй нь шүтэн барилдахуйн үндэс болно. Ардчилал үгүй бол Үндсэн хуульт ёс, эрх мэдлийн хуваарилалт үгүй, эрх мэдлийн хуваарилалт үгүй бол хүний эрх, эрх чөлөө баталгаагүй, иргэний нийгэм төлөвшөөгүй бол ардчилал төгс бус болох тул өнгөрсөн хугацаанд бартаат замыг туулж олсон ардчиллаа төгөлдөржүүлэхэд Монголын парламентын үйл ажиллагаа чиглэх учиртай гэдгийг илтгэгч онцлон тэмдэглэлээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга, гишүүн асан Р.Гончигдорж “Ардчилсан хувьсгал ба Улсын Бага Хурал” сэдвээр илтгэл танилцуулсан.

Тэрбээр илтгэлдээ, 1990 оны 2 дугаар сарын 8-ны өдөр “Ардчилсан соёлын хөдөлгөөн”-өөс БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхөд явуулсан ил захидалдаа тавьсан шаардлагын дотор нэгдүгээрт, Ардын түр хурлыг 1990 оны эхний хагаст багтаан сонгуулиар байгуулах, Ардын түр хурал нь Үндсэн хууль, төрийн сонгуулийн хуулийг боловсруулан ард түмнээр хэлэлцүүлэн баталж, төрийн сонгууль явуулан шинэ төрийн тогтцыг байгуулаад өөрөө огцрох, хоёрдугаарт, Ардын түр хурлын сонгуулийн журмыг боловсруулахад улс төрийн хүчний төлөөлөгчдийг тэгш эрхтэй оролцуулах, төслийг ард түмнээр хэлэлцүүлж, улс төрийн хүчнүүдийн дугуй ширээнд ярилцахаар батлах гэж томьёолсон байсныг дурдаад Улсын Бага Хурлыг байгуулах  хүртэлх түүхэн үйл явдлын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Мөн Улсын Бага Хурлын 1990 оны 9 дүгээр сарын 13-нд эхэлсэн анхдугаар чуулганаар БНМАУ-ын Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисс байгуулж, гол чиг үүргээ хэрэгжүүлэх гараагаа эхэлсэн бөгөөд хуучин ба шинэ үзэл баримтлалын зөрчлийн түүхэн зангилааны амаргүй үе байсан. Ардын Их Хурлаар ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцүүлж батлуулах нь хэцүү сорилт байсан бөгөөд Улсын Бага Хурлын гишүүд бусад депутатуудын нөр их ажил, ойлголцлын үр дүнд энэ зорилт хэрэгжиж чадсан гэлээ.

Монгол төрийн шинэ тогтолцоог бэхжүүлэн шинэчлэх, нийгмийн амьдралын бүх тогтолцоог ардчилах, эдийн засгаа зах зээлийн харилцаанд шилжүүлэх, эрх зүйн үндсийг бүрдүүлэн баталгаажуулах нь Улсын Бага Хурлын эн тэргүүний зорилт байлаа. Энэ онцлогт Үндсэн хуулийн 5 дугаар сарын 10-ны өдөр оруулсан нэмэлтээр 1960 оны Үндсэн хуулийн 3,4 дүгээр бүлгээс бусад нь хүчинтэй хэвээр байсан. Үүнийг 3 дугаар сард орсон өөрчлөлтөөр нэг намын удирдан жолоодогчийн бүлгээсээ татгалзаж, олон намын тогтолцоо болох үндсийг бий болгосон. Иймд зорилтоо хэрэгжүүлэхээр баталж гаргасан Улсын Бага Хурал хуулиуддаа тэр үеийн Үндсэн хуульд биш ирээдүйд батлагдах ардчилсан Үндсэн хуульдаа нийцүүлэн гаргаж байсныг онцолж байв.

Улсын Бага Хурлын гишүүд улс үндэстнийхээ эв нэгдэл, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, бусдын санаа бодлыг хүндэтгэн хүлээн авч чаддаг байсан нь ямар ч хэцүү асуудлыг шийдвэрлэх үндэс болж байлаа. Ийм уур амьсгал Улсын Их Хуралд уламжлагдан үлдээсэй гэж хүсэж байгаагаа анхны Улсын Их Хуралд хэлж байсан бол үүнийгээ үе үеийн парламент, өнөөгийн Улсын Их Хуралд ч гэсэн давтан хэлье гэдгийг Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж илтгэлийнхээ төгсгөлд тодотгов.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Байнгын ажиллагаатай парламентын ажлын алба: Төрийн ардчилсан институц болох төрийн эрх барих дээд байгууллагын ой санамж-ажлын  албаны түүхэн хөгжил, зорилго, зорилт” сэдвээр илтгэл тавьсан.

Тэрбээр илтгэлийнхээ эхэнд байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойн баярын халуун мэндийг дэвшүүлээд Монгол оронд парламентат ёс үүсэж, төлөвшсөн хийгээд түүний цаашдын хандлага нь хөгжлийн зүй тогтол, үүх түүхтэй бөгөөд өмнөх болон өдгөө, ирээдүй цагийн түүхэн үйл явц болно гэдгийг тодотголоо.

Улсын Бага Хурлын даргын 1990 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4 тоот захирамжаар парламентын Тамгын газрыг байгуулсныг дурдаад, уг захирамжид заасны дагуу Улсын Бага Хурлын Тамгын газрын бүтэц, орон тоог  нийт 56 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан гэв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор профессор Бяраагийн Чимид Улсын Бага Хурлын ажлын албаны нарийн бичгийн дарга буюу байнгын ажиллагаатай парламентын ажлын албаны анхны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан. Байнгын ажиллагаатай парламентын анхны аппаратын бүрэлдэхүүний 70 гаруй хувь нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газраас бүрэлдэн, хууль тогтоох байгууллагын залгамж чанарыг уламжлан үргэлжлүүлсэн. Дийлэнх нь олон жил Тамгын газартаа ажиллаж ахмад болсны сацуу одоо хүртэл ажиллаж байгааг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэж байлаа.

Тэрбээр илтгэлдээ Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын онцлогийн талаар дурдлаа.

Тухайлбал, Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын эхний 12 жил буюу 1992-2004 он бол Улсын Бага Хурлын бүрэн эрхийн 2 жилийн хугацаандаа эхлэлийг нь тавьсан эрх зүйн шинэчлэлийн нүсэр ажлыг нугалж, өнөөгийн тусгаар тогтносон Монгол Улсын шинэ үеийн эрх зүйн тогтолцоог бүрдүүлж чадсан том ололттой түүхэн цаг хугацаа байсан. Энэхүү нүсэр ажлын ачааны хүндийг байнгын ажиллагаатай парламентын Тамгын газрын үе үеийн бүрэлдэхүүн нэгж эд, эс бүрээрээ үүрэн гарч, тэр хэмжээгээр чадавхжин бэхжиж байсан нь үнэн гэлээ.

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын хоёр дахь 12 жилийн онцлогийн тухайд Улсын Их Хурлын 2004-2016 оны хугацаанд хамаарах парламентууд нь Монгол Улсын эрх зүйн системийг чанаржуулахад чиглэж байсан гэж байлаа.

Түүнчлэн 2016 оноос эхлэн өнөөдөр бид Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын түүхэн цаг хугацааны гурав дахь 12 жилийн мөчлөгийг туулж байгааг тэрбээр дурдаад, энэ үеийн онцлог нь Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуулиар хуваарилсан төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгч төрийн тогтолцоог эрх зүйт төрийн мөн чанарт нийцүүлэх, хууль тогтоомжийг үндсэн зорилгод нь хүргэж, нийгэм дэх асуудал, бэрхшээлийг бодитоор арилгаж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн их эрэл хайгуулын жилүүдийг туулж байна  хэмээн тодорхойлов.

Монгол Улсын Их Хурлын төлөөллийн чанарыг нэмэгдүүлж, гишүүдийн тоог 126-д хүргэж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулж чадсанаар Монгол Улсын парламентад салбар бүрийн өндөр мэргэшсэн чадамжтан орж ирэх боломж бүрдсэн. Энэхүү өөрчлөлт үр дүнгээ өгч 2024 оны парламент олон нам, эвслийн төлөөллөөс бүрдсэний дээр мэргэшсэн улстөрчид, дотоод гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн салбар бүрийн мэргэжилтнүүд бүрэлдэхүүнд нь багтсанаараа нэн онцлог гэдгийг тэмдэглэсэн.

 

Өөрчлөгдөн байгуулагдсан парламентын хэрэгцээ, шаардлага, ажлын арга барил өмнөх парламентуудаас эрс өөр байсан онцлогт Тамгын газар нийцэж ажиллах хэрэгцээ, шаардлага ч үүссэн нь байнгын ажиллагаатай парламент болон түүний Тамгын газрын түүхийн шинэ хуудсыг нээснээрээ онцлогтойг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж илтгэлдээ дурдсан.

Эрдэм шинжилгээний хурал Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Бумдарийн “Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл” сэдвийн илтгэлээр үргэлжлэв.

Тус илтгэлд шийдвэр гаргах түвшинд буюу монголын улс төрийн тогтолцоонд эмэгтэй улстөрчид, ялангуяа Улсын Их Хуралд эмэгтэйчүүдийн манлайлал парламентын 35 жилийн хугацаанд хэрхэн өрнөсөн талаар хөндсөн байлаа.

2024 оны 4  дүгээр сард Олон улсын парламентын холбооноос тогтоосон парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны түвшнээр  Монгол Улс 190 улсаас 129 дүгээр байранд бичигдэж байсан бол 2024 оны сонгуулиар 32 эмэгтэй гишүүн тангараг өргөснөөр 27-30 байраар урагшилж, Азидаа жендэрийн тэгш байдлын дундаж үзүүлэлтийг ахиулж 26.9 хувь буюу дэлхийн дундаж руу ойртсон гэдгийг тус илтгэлд дурдсан байлаа.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд яагаад байх шаардлагатай талаар тэрбээр дэлгэрэнгүй тайлбарласныг доорх зурагнаас танилцана уу.

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг хэрхэн оролцуулж байсан талаар мэдээлэхдээ, Улсын Бага Хурлыг байгуулахад 50 гишүүний хоёр нь эмэгтэй байсан бол 1992 оны Улсын Их Хуралд гурав болж нэмэгдэж, энэ үзүүлэлт цаашид  тогтвортой өсөж, 2024 оны парламентад 32 эмэгтэй гишүүнтэй болсон. Гэхдээ энэ хүртлэх зам амаргүй байсныг доктор, дэд профессор Д.Бумдарь илтгэлдээ онцлон тэмдэглэсэн юм.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Боловсролын их сургуулийн  Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн улс төрийн судлалын доктор, дэд профессор Э.Гэрэлт-Од “Монголын парламентын хөгжил ба сонгуулийн тогтолцооны сорилтууд” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Тэрбээр илтгэлдээ ардчилал ба парламент, Монголын сонгуулийн тогтолцооны түүх, парламентын хөгжил, сонгуулийн тогтолцооны сонголт, үр дүн, анхаарах асуудлыг хөндсөн байлаа.

Тэрбээр, Парламент бол нийгмийн зөвшилцлийг хангах төлөөллийн төв байгууллага гэдгийг дурдаад, сүүлийн үед парламентыг "Ард түмнээс чөлөөт, шударга сонгуулиар сонгогдсон төлөөлөгчдөөр бүрдсэн, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хянах, олонхын засаглалыг баталгаажуулахын зэрэгцээ цөөнхийн эрх ашгийг хамгаалдаг институци" гэж тодорхойлдог болсон гэж байлаа.

Олон улсын парламентын холбоо нь дэлхийн парламентуудын хамтын ажиллагааг дэмждэг хамгийн том байгууллага бөгөөд парламентын ардчиллыг бэхжүүлэхийн тулд парламентын чадавх, бие даасан байдал, төлөөллийн тэгш байдал, иргэдтэй харилцах, олон нийтийн оролцоог хангах, тогтвортой хөгжил ба хүний эрх, шударга, хариуцлагатай парламент гэсэн асуудалд голлон анхаардаг гэдгийг тодотгосон.

Түүнчлэн Монгол Улсын сонгуулийн тогтолцооны түүх, сонгуулийн тогтолцооны сонголт, Улсын Их Хурлын гишүүдийн тоо болон төлөөлөх чадвар, Улсын Их Хуралд сонгогдсон  улс төрийн нам, гишүүдийн мэргэжил, хүйсийн төлөөллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.

Илтгэлд цаашид Улсын Их Хурал гишүүдийг чадавхжуулах, парламентын ил тод байдлыг дэмжих, хяналтын тогтолцоог сайжруулах замаар иргэдийн парламентад итгэх итгэлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн иргэдийн парламентын боловсрол, оролцоог хөхиүлэн дэмжих, иргэний нийгмийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс төрийн нам, намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн санхүүжилтийг ил тод болгоход анхаарах шаардлагатай хэмээн дүгнэсэн байлаа.

Эрдэм шинжилгээний хуралд танилцуулсан илтгэлүүдийн хүрээнд оролцогчид асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлснээр үдээс өмнөх хурал түр завсарлав.

Үдээс хойших хуралдаан ИБУИНХУ-ын Оксфордын их сургуулийн судлаач Ж.Санчирын Парламентат ёс, засаглалыг судлах олон улсын чиг хандлага сэдэвт илтгэлээр үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (185.220.69.117)
    HIRE A LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I’m posting this positive feedback about THE HACK ANGELS RECOVERY EXPERT, the most credible and trusted cyber security and cryptocurrency recovery expert. I was lucky enough to have benefited from their service when I lost my cryptocurrency. I was able to get them through their website and submit all the information about my lost cryptocurrency, THE HACK ANGELS RECOVERY EXPERT did their investigation with proper professional assistance and transparency. I’m amazed by their service and I’m hugely grateful for their help in recovering my cryptocurrency. I recommend their services to everyone in need of cryptocurrency recovery experts. CONTACT INFO WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 09 сарын 15 | Хариулах
  • Иргэн (103.71.101.22)
    Хурал, хэлэлцүүлэг хийснээрээ хөгждөг бол монгол улс дэлхийгээс тасартлаа хөгжчихсөн байх ёстой. Гэтэл тэгсэнгүй ардчилал хэмээх капитализмд орсноор монгол улс хөгжлөөрөө алхам алхмаар ухарлаа. Иймээс үе үкийг их хураллл сонгогдсон Лүндээжанцан, Гончигдорж тэрггүүтэй дүнхүү Псдаанууд одоо болноо. Дүнрүүрхээ зогсоо. Хөрөнгө дэмий үрэхээ болио.
    2025 оны 09 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    13 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    1 цаг 37 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    1 цаг 38 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    1 цаг 46 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    1 цаг 50 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    4 цаг 30 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    5 цаг 0 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    5 цаг 15 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    5 цаг 21 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    5 цаг 35 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 1 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    6 цаг 24 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    6 цаг 27 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    6 цаг 35 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 38 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    6 цаг 59 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК