
Хуульч О.Батхүү Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварын талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Төсвийг хэлэлцэхдээ хамт хэлэлцээд баталчих болов уу гэсэн ч огт ярьсангүй. Уг нь хоёр хувийн татвар бол жижигхэн зүйл шүү дээ. 75 тэрбум төгрөг байгаа. Улсын төсвийн хувьд жижиг боловч, иргэдийн хувьд их мөнгө. Иргэдийн амин чухал асуудлыг яагаад хэлэлцэхгүй байгаа юм бэ. Татвар нэмэх болохоороо маш хурдан батлаад, татвар бууруулах болохоор хариуцах хүн байхгүй хаядаг нь шударга бус санагдаж байна" гэв.




















































