БАРИМТ 1
Түүнийг Амарсайханы Адъяасүрэн гэдэг.
БАРИМТ 2
2000 оны гуравдугаар сарын 26-нд мэндэлжээ.
БАРИМТ 3
+78 кг-ын жинд барилддаг Монголын жүдоч билээ.
БАРИМТ 4
2021 онд Бакуд болсон "Их дуулга"-аас мөнгө, 2022 онд Португалийн Гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь түүний амжилтын эхэн үе байлаа.
БАРИМТ 5
2022 онд Улаанбаатарт болсон "Их дуулга"-аас мөнгөн медаль хүртэж, Загреб хотноо болсон Гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртэж, 2020 онд Душанбед болсон Гран прид хүрэл медаль хүртсэн.
БАРИМТ 6
2024 онд Хонконгод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Мөн энэ онд Тайландын Бангкок хотноо болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртээд байна.
БАРИМТ 7
2023 оны Ханжоу Азийн наадмаас хувиараа болон багийн төрөлд тус бүр хүрэл медаль хүртсэн.
БАРИМТ 8
2019 онд Тайбэй хотод болсон Өсвөрийн ААШТ-ээс хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 9
2022, 2023 оны ДАШТ-д тэр 16 дугаар байрт шалгарсан.
БАРИМТ 10
2024 оны Парисын олимпод тэр эх орноо төлөөлөн оролцож мөн 16 дугаар байрт шалгарчээ.
БАРИМТ 11
Түүний биеийн өндөр 173 см.
БАРИМТ 12
Түүний инста хаяг нь amarsaikhan_adiyasuren юм.Одоогоор 14 мянган дагагчтай байна.
БАРИМТ 13
Тэрбээр Армийн ДАШТ-ий аварга.





















































