ЭШЛЭЛ 1
Монгол хүн эндэгдэлгүй төрж, эрүүл өсөж, чанартай боловсролтой, дэлхийд өрсөлдөхүйц дээд боловсролыг дотоод, гадаадад эзэмшиж, хөдөлмөрийн зах зээл дээр өндрөөр үнэлэгдэх ажил, мэргэжилтэй болж чанартай, аз жаргалтай амьдрах ёстой.
ЭШЛЭЛ 2
Эх орныхоо өнцөг булан бүрд амьдран суугаа Монголын ард түмэн зөвхөн амьд явах эрхтэй бус сэтгэл хангалуун ирээдүйдээ итгэлтэй сурч, хөдөлмөрлөх, ажиллаж амьдрах эрхтэй
ЭШЛЭЛ 3
Монгол төрийн бодлогын цөм Монгол хүн, Монгол айл өрх байх ёстой гэж манай нам үзэж ирсэн.
ЭШЛЭЛ 4
Манай нам нийгмийн чинээлэг, дундаж давхаргыг нийт хүн амын дийлэнх олонх болгох зорилт дэвшүүлж ирсэн. Энэ зорилт цаашдаа өргөжин дэвшиж, хөгжих ёстой.
ЭШЛЭЛ 5
Монгол Улсын хөгжлийн гарц үйлдвэржилт бөгөөд аж үйлдвэржсэн улс гадаад улс орноос хараат бус байж эдийн засгийн аюулгүй байдлаа ханган хэрэгжүүлэх боломж бүрддэг. Тиймээс аж үйлдвэр хөгжиж байгаа улс оронд ажлын байр бий болж, шинэ техник техонологи нэвтэрч, үндэсний бүтээмж сайжирдаг.
ЭШЛЭЛ 6
йрын ирээдүйд хиймэл оюун ухааны дэвшил эрс өөрчлөлтийг авч ирж, эдийн засгийн бүтэц, хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөх нь гарцаагүй тул өртөг шингэсэн үйлдвэрлэлийн сүлжээнд ач холбогдол бүхий байр суурь өгөх нь улс орнуудын чухал зорилт.
ЭШЛЭЛ 7
Бодлогын шийдлийн төвд хүний эрх, шударга ёс, хүртээмж, ил тод байдлын шийдэл байх ёстой.
ЭШЛЭЛ 8
Боловсрол, эрүүл мэнд, байгаль хамгаалал, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг салбарт хиймэл оюун ухааныг ухаалгаар нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлж, судалгаа хөгжүүлэлтэд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Ингэснээр төрийн үйлчилгээ илүү чанартай, илүү хүртээмжтэй, илүү үр дүнтэй болно.






















































Сэтгэгдэл (3)