Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл

2025-12-23
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн А.Ганбаатараас тодруулга ярилцлага авлаа. Тэрээр УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын хамт өнгөрсөн хаврын чуулганаар буюу 2025 оны 4-р сард нэг заалт бүхий нэмэлт, өөрчлөлтийг өргөн барьж 2025 оны 7 сарын 09-ний хуралдаанаар батлуулсан юм. 

ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ БОДЛОГЫН НЭГ ХЭСЭГ БОЛ СПОРТЫН ЗӨВ ШИЙДЭЛ

 П.Сайнзориг гишүүн та нарын хаврын чуулганаар өргөн барьсан “Харьяатын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт” хүчин төгөлдөр болсон. Энэ нэмэлт өөрчлөлт нь Монгол улсын нийгэм, хөгжилд хэрэгтэй, чухал зүйл мөн гэж та үздэг үү? Эсвэл зүгээр спортын салбарт туршлагатай гишүүний хувьд хийх ёстой учраас хийсэн үү?

Аль аль нь. Спортын салбарт тулгардаг бодит бэрхшээл, шаардлагыг биеэр туулж, шийдвэрлэх гэж хичээж ирсний хувьд энэ хууль нь Монгол Улсын залуу үеийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын хэмжээнд спортын амжилтаараа нэр хүндтэй болохын зэрэгцээ гадаад улс орнуудтай харилцаагаа сайжруулах зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, Монгол Улс дэлхий дахинд илүү танигдах, үнэлэгдэх боломжийг нэмэгдүүлнэ гэдэгт бүрэн итгэж байна. Улс орнууд спортоор дамжуулан, үндэстний амин чанар, бахархлаа улам бэхжүүлэх, шинэ залуу үеийнхэнд үндэстний үнэт зүйлсээ таниулах, бэхжүүлэх, хүсэл мөрөөдөлтэй болгох, спорт түшиглэсэн аялал жуулчлал, үзвэр, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх сайн бодлогыг хэрэгжүүлдэг туршлагаас бид бас суралцах хэрэгтэй.

Одоо мөрдөж байгаа Биеийн тамир, спортын тухай хууль олимпын төрлийн спортыг хөгжүүлэх, олимпизмын үзэл санааг дэлгэрүүлэх үзэл баримтлалын дагуу батлагдсан. НҮБ бол спортоор дамжуулан энх тайван, эв нэгдэл, эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг ухуулан таниулахад их ач холбогдол өгдөг.

Тэгээд манай орны хувьд ч практик хэрэгцээ үүсч байна. Сүүлийн жилүүдэд манайд багийн спорт эрчимтэй хөгжиж, олон улсын тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөл оролцох, үүнийг дагаад гадаадын легионер тамирчинг урьж тоглолт хийх зэрэг нь нийтлэг болж байна. Зарим спортын төрлийн хувьд зөвхөн тамирчин биш, харин сайн тамирчид, боловсон хүчнийг бэлтгэхийн тулд өндөр зэрэглэлийн дасгалжуулагч, мэргэжилтэн нэн чухал байгаа нь бодит хэрэгцээ юм. Хамгийн их үзэгчтэй болж буй сагсан бөмбөгийн холбоо, миний арав гаруй жилээ зориулсан хөлбөмбөгийн холбоо, бусад спортын мэргэжлийн холбоод ч өндөр түвшний мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчдыг Монгол Улсын харьяат болгож, Монголын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд оролцуулах хүсэлт удаа дараа гаргаж байсан.

Өөр талын асуудал үүсэхгүй юу гэдгийг асуумаар байна. Зарим тамирчид бүх зүйл нээлттэй юм чинь гээд, буудлагын спортын тамирчин Д.Мөнхбаяр шиг илүү өндөр нөхцөл боломжтой бусад улс орон руу явах нь ихсэхгүй гэсэн баталгаа бий юу?

Харьяатын тухай хуульд бидний оруулсан нэмэлт, өөрчлөлт бол ийм баталгааны тухай биш, харин нийтлэг, спортын амжилтанд эдийн засгийн аливаа хүндрэлгүй, эерэг үр дүн гаргах байдлыг тодорхой болгож өгсөн. “Харьяатын тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг “Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд, эсхүл шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно” гэж өөрчилсөн. “...олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд...” гэж нэмсэн. Ингэснээр “ОУ-ын Олимпын Харти”-д нийцүүлэн боловсруулж, Монгол Улсын олимпын хорооны дүрэмд заасныг үндэслэн тусгасан гэсэн үг. Урд нь энэ заалтын дагуу МУ-ын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Ираны жүдо бөхийн тамирчин Моллаей Саеид нь Монгол Улсын иргэн болж олимпийн мөнгөн медаль хүртсэн. ОХУ-ын иргэн Бату манай иргэн болж IV дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчдыг амжилттай дасгалжуулсан шүү дээ.

Би бол энэ нэмэлт, өөрчлөлт орсноор тамирчид гадаад орны иргэншил аваад явах нь ихсэх биш, харин ч өөрийнхөө эх орны төлөө би юу хийж чадах вэ гэж бодож, зорилгоо тодорхойлж, илүү зөв өрсөлдөж, илүү эх оронч сэтгэлгээ нь тодорно гэж итгэж байгаа.

Энэ нэмэлт өөрчлөлтийг өргөн барихдаа судалгаа хэр сайн хийсэн бэ?

Хууль тогтоох процедурын дагуу дагуу холбогдох бүхий л судалгааг хийсэн. Салбарын хувьд хийсэн харьцуулсан судалгаанаас хэлэхэд, дэлхийд спортын өндөр амжилт гаргасан улс орнууд ч ийм хуулийн зохицуулалттай. Азийн хэдэн жишээ хэлэхэд, БНХАУ сагсан бөмбөг, хөл бөмбөг, уран гулгалт, цана, хоккей, атлетик, уран гимнастик зэрэг спортын төрөлд амжилт гаргасан тамирчдыг харьяат болгож, үндэсний багийн бүрэлдэхүүнд багтаадаг. Гэхдээ Харьяатын хувьд дотоодын хууль тогтоомжоор давхар иргэншилтэй байхыг хориглодог юм байна лээ. Япон Улс олимпын болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн гадаадын тамирчдыг тусгай журмын дагуу харьяат болгох бодлого хэрэгжүүлдэг. Энэ нь Япон Улсын спортын нэр хүндийг өсгөхөд ихээхэн нөлөө үзүүлсэн. Ялангуяа сумо, бэйсбол, хөл бөмбөг, софтбол, одон бөмбөг, сагсан бөмбөг, волейбол, регби зэрэг спортын амжилттай тамирчдыг харьяат болгодог. Японы иргэншил авсан манай сумочдын жишээг бүгд мэднэ. БНСУ олимпын наадмаар амжилт гаргасан гадаадын тамирчдыг мөн тусгай журмаар Солонгосын иргэншилд хамруулж, үндэсний шигшээ багийн чадамжийг нэмэгдүүлсэн туршлагатай. Казахстан Улс бокс, хүндийн өргөлт, жүдо зэрэг спортоор гадаадын шилдэг тамирчдыг иргэн болгож, олон улсын тавцанд амжилт гаргах бодлого хэрэгжүүлсэн нь олимп, дэлхийн тэмцээнд амжилтаар баталсан. Манай сайн жүдоч Г.Отгонцэцэгт иргэншил олгоод шигшээ багтаа авсан. Олон зуун сая хүн амтай тэдгээр орнууд ч улсынхаа нэр хүндийн төлөө ийм алхам хийдэг. Хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд тэр тусмаа чадварлаг мэргэжилтэн, тамирчдыг улс орондоо татах нь улс орны хөгжлийн түвшинг илэрхийлэх, олон улсад Монгол Улсыг таниулах, сурталчлахад онцгой ач холбогдолтой.

Эдийн засгийн үр нөлөөний хувьд хэлэхэд, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал”-ын дагуу судалгаа хийж, иргэнд ямар нэг үүрэг болгосон заалт байхгүй тул түүнд зарцуулах хугацаа,  үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал үүсэхгүй,  хуулийн этгээдэд үүрэг болгосон зохицуулалт биш тул хүний нөөц шинээр бий болох, түүнтэй холбоотой мөнгөн зардал үүсэхээргүй, төрийн байгууллагад хүний нөөц шинээр болох, шинэ бүтэц бий болохтой холбоотой зардал бий болохооргүй байгааг бүгдийг тогтоосон.  

Танд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Номын баярын онцлох шинэ номууд
    6 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    39 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    1 цаг 20 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    1 цаг 28 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    1 цаг 44 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    1 цаг 50 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    2 цаг 39 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    2 цаг 48 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    3 цаг 6 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    3 цаг 24 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    20 цаг 44 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    20 цаг 46 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    22 цаг 48 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    23 цаг 0 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    23 цаг 57 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК