Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Баясгалан: Хаврын чуулганаар Цусны донорын тухай хуулийг батлуулна

2026-3-11
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан чуулганы завсарлагааны хугацаанд 21 аймгийг тойрч, иргэдтэй уулзан санал хүсэлтийг нь сонсжээ. Тэрбээр 30 хоногт 10 мянга гаруй км зам туулж, 10 мянга гаруй иргэнтэй уулзан 4000 гаруй өргөдөл хүлээн авсан байна. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. УИХ-ын чуулган завсарлах хугацаанд УИХ-ын гишүүд орон нутгийн томилолттой байгаа харагдсан. Таны хувьд 21 аймгийн тойрсон юм билээ. Энэ талаар яриагаа эхэлье.

-Тойргийн гишүүн, жагсаалтын гишүүн гээд хоёр янз байгаа. Гэхдээ бид төрийн сүлд, далбааныхаа өмнө адилхан тангараг өргөсөн. Ашиг сонирхлын зөрчилгүйгээр нэгдүгээрт,  улс орны эрх ашиг, хоёрдугаарт, намын эрх ашиг, гуравдугаарт хувь хүний эрх ашгийг тавьж шударга ажиллана гэж тангараг өргөсөн. Үүний хүрээнд 21 аймагт очиж ажиллалаа. УИХ-ын гишүүдээс 21 аймгийг тойрч ажилласан гишүүн байдаггүй. Яагаад гэвэл тойргийнхоо иргэдтэй л уулзаад явдаг. Ингэхээр мэдээлэл хомс болдог.

Би  жагсаалтын гишүүн. 121 мянган өрхийн төлөөлж УИХ-д сонгогдсон. Тэднийг Улаанбаатар хотод цуглуулаад уулзах боломжгүй шүү дээ. Тийм болохоор хөхөө өвлийн хүйтнээр газар дээр нь очиж иргэдтэй уулзъя гэх зорилгыг өвөртлөөд 21 аймгийг тойроод ирлээ. 30 хоногийн хугацаанд нийт 10,018 км замыг туулсан байна. Нийт 10 мянга гаруй иргэдтэй уулзаж, 4000 гаруй өргөдөл авчирсан.

Зөвхөн аймаг гэлтгүй сум, багийн айлаар хүртэл орж уулзсан. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд дуу хоолойгоо хүргэж чадахгүй байгаа хүмүүс дээр очсон. Тэдний дуу хоолойг очиж сонсохоос өөр аргагүй. 

-УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ХУВЬД УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ БҮХ АСУУДАЛ ХАМААРАЛТАЙ-

-Орон нутгийн иргэд хэрхэн хүлээж авсан бэ? Мөн уулзалтын үеэр хамгийн их хөндөгдсөн асуудал юу байв?

-Иргэд маш өндөр хүлээлттэйгээр хүлээж авсан. Сонгуулийн үеэр Ерөнхийлөгчид нэр дэвшигчид л ирдэг. Бусад үед 21 аймгаар тойрдог УИХ-ын гишүүн байсангүй гэдгийг маш их хэлж байсан. Мөн ахмадуудын асуудлыг ярьж байгаад баярлалаа гэж хэлсэн. Үүнээс гаднын таны тойрог биш ч гэсэн биднийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлсэн. Би чинь Монгол Улсын Их хурлын гишүүн хүн шүү дээ. Улсын хэмжээний бүх асуудал хамааралтай. Монгол Улс дотроо тасарч хөгжих биш, нийтдээ хөгжих нь чухал байгаа. Иргэдийн хувьд хэлж чадахгүй байгаа зүйлээ илэрхийлэх нь хамгийн чухал байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэж буй зүйл бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв. Аймаг болгонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвтэй болохыг хүсэж байгаа талаар ярьсан.

-Одоо есөн дүүргийн иргэдтэй уулзана гэлээ. Уулзалтууд ямар асуудлын хүрээнд хийгдэж байгаа вэ?

-Улаанбаатар хотод ирээд есөн дүүргийн уулзалтыг эхэлсэн. Уулзалт маань хоёр үе шаттай явж байгаа. Нэгдүгээрт, манай ажлын албаныхан дүүргүүдийн ЕБС-уудаар явж уулзалтаа зохион байгуулж байна. Өнөөдөр аутизмын эмгэг, дауны өвчин Монгол Улсад төдийгүй дэлхий нийтээр газар авсаар байна. Бид дэлхийг хүлээвэл нэг алхам хоцорно. Тиймээс өнөөдөр түрүүлээд сургуулиуд, сурагчидтай уулзаж байна. Мөн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудал маш томоор гарч ирлээ. Энэ чиглэлээр уулзалтууд хийгээд явж байгаа. Үүний дараа Улаанбаатар хотынхоо 9 дүүргийн иргэдтэй уулзана.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХГҮЙ-

-21 аймаг тойрч ажилласан нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юу? Ерөнхийлөгчийн сонгуулийн яриа эхэлчихсэн үед хардах хүмүүс цөөнгүй байгаа байх?

-Зарим хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуультай холбож байгаа.

Миний хувьд сонгуульд өрсөлдөх ямар ч сонирхол байхгүй. Миний нас ч хүрэхгүй.

Төлөөллийг яаж хангах вэ гэдэг талаас л 21 аймгийн иргэдтэй уулзсан. 21 аймгийн иргэдтэй уулзсан уулзалтуудыг нийлүүлээд, бүс аймаг болгоноор нь ангилсан. Насны хязгаар, хүйсээр нь мөн ангилсан. Үүний үр дүнд маш том дата гарч ирнэ.

-Ирэх даваа гарагт хаврын чуулган эхэлнэ. Хаврын чуулганаар ямар гол ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Миний хувьд Цусны Донорын хуулийг УИХ-д ахалж орж байгаа. Хаврын чуулганаар энэ хуулийн төслийг батлуулна. Цусны Донорын тухай хууль маш удаан яригдаж байгаа. Донорын тухай хуультай хамт явж байгаа. Өмнө нь энэ хуулийн алдаанаас болоод хүний амь аварсан эмч ялтан болсон. Энэ давтагдахгүй байх хэрэгтэй. Мөн Цусны донорын тухай хуульд амь тэнсэн үед авах арга хэмжээний талаар олуулж өгч байгаа. Нэн тэргүүнд энэ хуулийг батлуулах ёстой. Үүнийг дагаад Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль орж ирнэ.

-ПАРЛАМЕНТЫН ДАРХЛААГ ПАРЛАМЕНТ ӨӨРӨӨ ХАМГААЛАХ ЁСТОЙ-

-Ерөнхийлөгч “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг төсөл боловсруулан өргөн барьсан. Үүнийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Уг хуулийн төсөлд та ямар байр суурьтай байна вэ?

-Ёс зүй гэдэг асуудал бол хаа, хаанаа байх ёстой. Ёс зүй бидэнтэй төрөөд, цуг хүмүүжээд явдаг. Тэр ёсгүйгээ гээчихсэн байдал хүн болгонд байна. Энэ бол зөвхөн УИХ-ын гишүүдийн асуудал биш. УИХ-ын гишүүн  болно гэдэг бол дарга болж байгаа хэлбэр биш шүү дээ. Хариуцлага үүрч, үлгэр дуурайлал болох ёстой. Ард түмэн ямар төлөөлөлтэй болохыг хүсэж байна тийм хүн нь байх ёстой. Тийм байж чадахгүй байгаа гишүүд ёс зүйн хариуцлага хүлээх нь маш зөв. Нөгөө талдаа, улсын мөнгийг шамшигдуулсан, удаа дараа хулгай хийсэн хүмүүст хариуцлага тооцохгүй юм уу. Ёс зүй гэдэг нь зөвхөн хэл ам хийгээд байгаа хүмүүсийн асуудал юм уу. Үүнд  нарийн гаргалгаатай байх ёстой.

-Энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилж байгаа нь хэр зөв юм бэ?

-Ерөнхийлөгч, УИХ хоёр өөр институци. Тус тус даа бие даасан байх ёстой. Нэг нэгэндээ нөлөөлж болохгүй. Тиймээс УИХ-ын Дэгийн тухай хууль болон Ёс зүйн тухай хуулийг УИХ өөрсдөө санаачилж, өөрсдөө батлах ёстой. Парламентын дархлааг парламент өөрөө хамгаалах ёстой. Жагсаалтынх байна уу, тойргийнх байна уу УИХ-ын гишүүд яг адилхан хариуцлага хүлээдэг байх ёстой.

-Ярилцсан баярлалаа.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HAGA WILLIAM (161.178.140.192)
    Top Recovery company for Lost Crypto consults OPTIMISTIC HACKER GAIUS, the Best Crypto Asset Recovery Service Providers Hello, I'm Haga William. I'm from the United Kingdom, too. I lost $305,900 from my cryptocurrency wallet three days ago. I believed it to be permanently gone. After that, I contacted OPTIMISTIC HACKER GAIUS, who guided me through every step, kept me informed, and recovered the entire sum. I feel so thankful and relieved. Consider getting in touch with a reliable recovery firm if you're having trouble finding your misplaced wallet. I had an amazing experience with them. Once again, thank you. OPTIMISTIC HACKER GAIUS mail: support@optimistichackargaius.com WhatsApp: +44 737 674 0569  Telegram: OPTIMISTICHACKERGAIUSS  Website: https://optimistichackargaius.com
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    39 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    47 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    1 цаг 3 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    1 цаг 9 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    1 цаг 58 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    2 цаг 7 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    2 цаг 25 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    2 цаг 43 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    20 цаг 3 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    20 цаг 5 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    22 цаг 7 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    22 цаг 19 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    23 цаг 16 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    23 цаг 34 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    23 цаг 58 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • АНУ, Хятад улсууд эдийн засгийн өндөр түвшний хэлэлцээ хийхээр зэхэж байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК