
Цаг үеийн асуудлаар АҮЭБ-ын сайд Г.Дамдинням дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Гадаа жагсаж буй ард иргэдийн шаардлагыг хүлээн авч байгаа. Зүй ёсны, дотооддоо шийдэж болох шаардлагыг хүлээж авалгүй яах вэ. Төлөөллүүдийг хүлээн авч уулзана. Гадаад нөхцөл байдалтай холбоотой асуудалд яах ч арга алга. Бид үйлдвэрлэдэггүй, бас зардаггүй" гэв.




















































