
Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр 2 дугаар багийн "Сүмбэр уул" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 50 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.04-ний өдрийн 15:55 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Чойбалсан сумын төвд хөдөлгөөн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 10.04-ний өдрийн 17:25 цагт цурамд оруулж, мөн өдрийн 17:45 цагт бүрэн унтрааж, Сүмбэр багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 600 га талбай өртжээ.






















































