Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОХУ-ын Эрхүү мужид тахлын хүрээлэнгийн ажилтан нас барж, 200 орчим хавьтагчийг хөл хорионд авчээ

2026-10-06
0
ЖИРГЭХ

ОХУ-ын Сибирийн Иркутск мужид тахлын халдвар судалдаг хүрээлэнгийн ажилтан Дарья Шипилова гэх бүсгүй тодорхойгүй хатгалгаагаар өвдөж, нас барсан нь олон нийтийн дунд уушгины тахал тархсан байж болзошгүй гэх болгоомжлол үүсгээд байна. Зарим эх сурвалжид түүнийг уушгины тахлын нянтай харьцах үедээ алдаа гаргасан гэж үзэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан түүний ойрын хавьтал 200 орчим хүнийг эмнэлгийн хяналтад авч, зарим хэсэгт хөл хорио тогтоожээ.

Гэвч уг эмэгтэйн үхэлд “шалтгаан тодорхойгүй хатгалгаа” гэсэн онош тавьсан талаар ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхны хяналтын холбооны алба буюу Роспотребнадзор мэдээлжээ. Тус байгууллагын мэдээлснээр өвчтөний биологийн сорьцод түүний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой бичил биетэн илрээгүй байна. 

Мөн хүрээлэнд эмгэг төрүүлэгч бичил биетэнтэй ажиллах явцад ямар нэгэн осол гарсан гэх баримт шалгалтаар тогтоогдоогүй байгаа гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Үүний ард үнэнг нууж уснаас хуурай гарах гэсэн оролдлого байгаа, цаашлаад үр дагавар нь корона вирусын хэмжээнд ч хүрч болзошгүй гэж сэрдэх хүн цөөнгүй байгаа аж. Роспотребнадзорын тэргүүн Анна Поповагийн даалгавраар ажилласан шинжээчдийн комисс ч биологийн аюулгүй байдлын зөрчил илрээгүй гэж дүгнээд байгаа гэнэ. 

May be an image of one or more people, blonde hair, people smiling, grass and text

Гэсэн хэдий ч уг ажилтан нас барсан тухай мэдээлэл тархсаны дараа Иркутск болон ойролцоох Шелехов хотод халдвар хамгааллын арга хэмжээ авч, түүнтэй ойр байсан хүмүүсийг эмнэлгийн хяналтад оруулсан үйл явдал нь олон нийтэд улам бүр сэжиг төрүүлээд байна. "Reuters" агентлагийн мэдээлснээр, ойролцоогоор 200 хүн ажиглалтад орсон бөгөөд Роспотребнадзорын мэдээллээр тэдний дунд хоёр COVID-19, хоёр риновирусын тохиолдол илэрсэн ч бусад халдварын үүсгэгч илрээгүй байна.

May be an image of text

10 дугаар сарын 5-ны байдлаар талийгч эмэгтэйтэй холбоо тогтоосон хүмүүсийн 60 хувьд нь эмнэлгийн ажиглалт хийсэн бөгөөд Иркутск муж, Иркутск болон Шелехов хотуудын ариун цэвэр, халдвар судлалын нөхцөл байдлыг Роспотребнадзор “тайван” гэж үнэлжээ.

Энэ үеэр сошиал орчинд уг эмэгтэйг уушгины тахлаар нас барсан гэх мэдээлэл тархсан боловч одоогоор Оросын эрх баригчид үүнийг батлаагүй байна. Роспотребнадзорын албан ёсны мэдээлэлд оношийг “шалтгаан тодорхойгүй хатгалгаа” гэж тэмдэглэсэн хэвээр байгаа юм.

ДЭМБ-ын мэдээллээр тахал нь "Yersinia pestis" нянгаар үүсдэг бөгөөд уушгины хэлбэр нь хүнээс хүнд амьсгалын замаар дамжих боломжтой. Гэхдээ тахлыг баталгаажуулахын тулд лабораторийн шинжилгээгээр уг нянг илрүүлэх шаардлагатай. Иймээс Иркутскт тахлын дэгдэлт гарсан гэж одоогоор дүгнэх үндэслэл байхгүй бөгөөд албан ёсны шинжилгээгээр тахлын халдвар батлагдаагүй байна. Харин холбогдох хүмүүсийн тандалт, шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд нөхцөл байдлыг Роспотребнадзор хяналтдаа авчээ.

Эх сурвалж: ОХУ-ын Роспотребнадзорын мэдээллийг иш татсан ТАСС, Интерфакс; Reuters; ДЭМБ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ОХУ-ын Эрхүү мужид тахлын хүрээлэнгийн ажилтан нас барж, 200 орчим хавьтагчийг хөл хорионд авчээ
Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
Хавайн 550 жилийн настай алдарт хадат нуман хаалга нурж, бүрэн алга болжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүдо бөхийн ДАШТ: Өнөөдөр Монголын гурван жүдоч татамид гарна
    35 мин
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
    50 мин
  • ОХУ-ын Эрхүү мужид тахлын хүрээлэнгийн ажилтан нас барж, 200 орчим хавьтагчийг хөл хорионд авчээ
    51 мин
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
    1 цаг 11 мин
  • ӨНӨӨДӨР: Нэгдүгээр ангийн сурах бичигтэй холбоотой мэдээлэл өгнө
    1 цаг 27 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    1 цаг 54 мин
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
    2 цаг 39 мин
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
    11 цаг 49 мин
  • Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүллээ
    18 цаг 1 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    19 цаг 20 мин
  • Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
    21 цаг 14 мин
  • Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
    21 цаг 42 мин
  • Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    21 цаг 43 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
    21 цаг 52 мин
  • Монголын спортын салбарт шинэчлэл шаардагдаж байна
    22 цаг 12 мин
  • NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
    22 цаг 28 мин
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    22 цаг 36 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    22 цаг 59 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    23 цаг 16 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    23 цаг 28 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
24 баримт
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК