Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхболд МАН-ын дарга болно. МАН-д ямар ч шинэчлэл хийгдэхгүй!

2013-7-23
0
ЖИРГЭХ
МАН-ын шинэчлэл олон хүний анхаарлыг татаж байна.
энхболд    МАН-ын шинэчлэл олон хүний анхаарлыг татаж байна. Ард түмэн, жирийн гишүүдээс эхлээд АН-ынхан хүртэл өрсөлдөгчдөө шинэчлэгдэж өөрчлөгдөх нь Монгол орны цаашдын хөгжилд хэрэгтэй гэж үзэх болов. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд МАН-ын шинэчлэлийг тойрсон асуудлыг тогтмол онцолж ирэв.

   Хамгийн харамсалтай нь энэ намын удирдлагууд шинэчлэгдэхийг огтхон ч хүсэхгүй байна. Тиймээс шинэчлэлийн үйл явцаа олон түмэнд ойлгуулах талаар огтхон ч шийдвэртэй алхам хийхгүй нь. Бас МАН-ын удирдлага, лидерүүд нь “шинэчлэл” гэдэг үгийг хэрхэн ойлгодог нь анхаарал татаж эхлэв. Одоогийн удирдлагуудын хандлагаас харвал “шинэчлэл” гэдэг үг тэдний хувьд аргалж байгаад албан тушаалдаа үлдэх бололтой. Харин нэгэн цагт МАН-ыг удирдаж ирсэн М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын хувьд ч “шинэчлэл” гэдэг нь өөрсдийгөө дарга болгоход зориулагдсан ойлголт гэж андуураад эхэлжээ.

   МАН-ынхан саяхан шинэчлэл хийнэ гэж гарч ирсэн залуусаа ихээхэн басч, Б.Даш-Ёндон даргаараа дамжуулан “ангаахай, дэгдээхий”, “борвиндоо баастай” гэх мэтээр цоллуулж унтраасан юм. Овоо дажгүй гарч ирсэн залуус ахмадууддаа ингэж дарагдаад сураг алдрав.

   Харин энэ хооронд МАН-ын дараагийн дарга буюу шинэчлэлийн төлөө хоёр том бүлэглэл хүчтэй ажиллаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Нэг нь М.Энхболдын тэргүүлдэг Хотын бүлэглэл. Нөгөө нь У.Хүрэлсүхийн толгойлдог Зүүний хүчний холбооныхон. Өөрөөр хэлбэл М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын хэн нэг нь МАН-ын дарга болно. Энэ нь МАН-ын шинэчлэл гэнэ.

    Гэхдээ М.Энхболд дарга болох магадлал нь илүү өндөр аж. Тэрээр одоогийн дарга Ө.Энхтүвшингээр дамжуулан өөрийн хүмүүсээ шинэчлэлийн гэх Их хурлыг бэлтгэх ажлын хэсэгт оруулахаар тохирчихсон сурагтай. Тэгэхээр шинэчлэлийн гэх Их хурлын жорыг хутгаж, дэгийг дэглэх хүмүүсийн ихэнх нь М.Энхболдынх байх гэнэ. Ингээд М.Энхболд дарга болох эхний алхмаа хийжээ. Мөн М.Энхболд Улаанбаатар хотын МАН-ын хорооны даргаараа Ц.Сандуй гэх эрийг томилуулсан. Тэгээд Ц.Сандуйгаараа дамжуулан Сонгинохайрханаас бусад дүүргийн намын хороог авчихжээ. С.Баяр, Сү.Батболд хоёрын Сүхбаатар дүүргийн намын хороог ч булааж хотын бүлэглэлд өөрийн хүнээ тавьж чаджээ. Өөрөөр хэлбэл С.Баяр, Сү.Батболд хоёртой ингэж харьцаж чадаж байгаа Хотын бүлэглэл бусдыг нь бол яаж ч базсан чадна гэсэн үг юм. Ингээд Улаанбаатарт олонхи болсон хотын бүлэглэл дараагийн Их хурлын төлөөлөгчдийг өөрсдийн намын хорооныхоо хүмүүсийн санаачилгаар томилно гэсэн үг. Тэд намын даргаа сонгоход гар өргөнө. Улаанбаатарынхан М.Энхболдыгоо дэмжинэ. Ингээд М.Энхболд МАН-ын дарга болох хоёр дахь алхмаа баталгаажуулчихжээ.

Одоогийн Бага хурал татан буугдаж шинэ Их хурлаас дахин байгуулагдана. Шинэ их хурлын ихэнх нь М.Энхболдын хүмүүс учир хотын Бага хурлын гишүүд ч бас түүнийх байна. Бага хурал нь МАН-ын даргаас бусад албан тушаалтнуудыг томилох эрхтэй. Олонхийн саналаараа. Ингээд тооцоод үзвэл бас л М.Энхболдын хүмүүс энэ намын ерөнхий нарийнаас эхлээд бүхий л нарийн бичиг, газар хэлтсийн дарга болно. М.Энхболд ингэж гурав дахь нүүдлээ баталгаажуулсан байна. Тэр бүхий л хамгаалалтаа хийж чаджээ.

Харин У.Хүрэлсүх хичээж байгаа ч хүч нь их тарамджээ. Өөрөө гадаадад байгаа. Зарим залуус нь гадаадад сурахаар одсон. Бас зарим нь түүнээс нүүр буруулж үгэнд нь орохоо байжээ. Ингээд санаа байв ч сачий дутна гэдэг болов. С.Баяр, Сү.Батболд хоёр дараагийн намын удирдлагад шунахгүй байгаа учир анхаарлаа хандуулахгүй амарч яваа гэнэ. Харин одоогийн дарга Ө.Энхтүвшин Хотын бүлэглэлийн талд үйлчилж байгаа аж. МАН доторх шинэчлэлийн үйл явц ингэж өрнөж байна.

Энэ байдлаас дүгнэж үзвэл МАН-д ямар ч шинэчлэл хийгдэхгүй нь. М.Энхболд МАН-ын дарга болж Хотын бүлэглэлийнхэн шинэчлэлийн гэх Их, Бага хурлын зохиолыг бичиж, жорыг найруулаад бүх зүйлийг дуусгах нь тодорхой болжээ.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Ч (84.237.23.54)
    Уул нь Энхболд, Бадамжунай хоероос салах гэж л шинэчлэл хийж байгаа ш дээ. Энэ хоер хун дурст манай намын нэр хундийг хогтой хутгасан хумуусийн тэргуун эгнээнд яваа шуу дээ. Бур ойлгохоо байлаа.
    2013 оны 07 сарын 25 | Хариулах
  • М.Энхболд хүн чанартай лидер (103.11.195.129)
    М.Энхболд газрын наймаачин бишээ, Н.Энхбаярын даварсан хүслийг биелүүлээгүй болохоор нь Н.Энхбаяр түүнийг газрын наймаачин гэж гүтгэсэн юм. М.Энхболд шиг улс эх орон, ард түмнээ боддог, хамт олондоо нэр хүндтэй, хүнлэг сэтгэлтэй, хүн чанартай лидер ховор шүү. М.Энхболд үнэхээр муу хүн байсан бол ингэж олон хүн түүнийг хүрээлэхгүй л байх нь хэнд ойлгомжтой. М.Энхболд маш тэвчээртэй, ухаалаг хүн учраас л энэхүү гүтгэлгийг тоохгүй өдийн хүрсэн юм.
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
    • hehe
      ***** gar
      2013 оны 07 сарын 23
  • ANaas zuvluj baina (180.176.60.212)
    N.Enhboldiig namiin darga, S.Byambatsogtiig bulgiin darga bolgochihod l bolood yavchina shtee. NAMZH iin zaluus boloogui ee, tsag ni ugaasaa irne
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • ZOCHIN (203.91.117.4)
    ENE NUHUR TUB AIMGIIN BIEI HUDALDDAG SONGOGCHID SHIGEE NIIT MONGOLCHUUDIIG BODOJ BAIBAL ENDUUREL SHUU
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • zochin (203.91.117.4)
    ene hun hog garbal hogiin tantan bno biz dee MAN uhjee
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.22.61)
    ЧИНГЭЛТЭЙ З.ДАРГА 1 ХЯТАДЫН ХАМААТАН ЭНЭ ХУЖАА БАНДИ МААНИЙГ НЬ УНШИХ БАЙХАА
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.22.140)
    M enkhbold bga bol ene nam daraagiin songuuld dahin yalagdal huleehiin dohio
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.20.156)
    Xa xa bolson l bna sh de.Bolj bolj. mash zuv shiidver.
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.22.61)
    ДАЛАНДАВХАР ЛУУ ЯВЖЭЭ ЭНЭ НАМ. УГ НЬ ЭРТ ТАТАН БУУЛГАХ БАЙСАН ЮМ. МОНГОЛЫН УЛС ТӨРИЙГ 20 ЖИЛ Л ЛАВ БУЗАРЛАЛАА
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.10.42)
    zaabal shine hvn garsandaa shinechlel bish..shine menejmenttei.shinelegeer setgej ajillah ni shinechlel.
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    угаасаа шинэчлэгдэх ямарч чадваргүй нам шүү дээ. нам ч гэж дээ , чааваас ...
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • zochin (103.11.195.138)
    gazriin naimaachin gar nam udirdah uu
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • ЧИНГИСИЙН ТАЛБАЙ (202.179.23.181)
    ЧИНГИС ХААН - ДЭЛХИЙН 1000-НЫ ХYН! . . . . МОНГОЛЧУУДЫН ДЭЭД ЄВЄГ! . . . . ИХ ЭЗЭН ХААН! _ _ _ _ _ _ _ ХАРИН СYХБААТАР - ЗЄВХЄН МОНГОЛДОО! ХЭ ХЭ ХЭ . . . . МЄН "ХУВЬСГАЛЫН ТОЛГОЙЛОГЧИЙН ТYYХ" ГЭДЭГ УТГААР НЬ БАРЬЦАХ ЮМ БОЛ С.ЗОРИГИЙН НЭРЭЭР Ч НЭРЛЭСЭН БОЛОХ ТАЛТАЙ! . . . . ТЭГЭЭД Ч ЖАНЖИН ЦОЛ НЬ ХААНЫ ЭНД ХYРНЭ ГЭЖ YY? . . . . ТЄРИЙН ХОЙМОР ТАЛБАЙДАА ЦЭРГИЙГ НЬ ЗАЛЧИХААД ИХ ХААНАА ХАЯА ХАТАВЧИНД ХИЧНЭЭН ЧАМИН ТОМ ТАЛБАЙ ЗАСАЖ БАЙРЛУУЛААД Ч ТЭР БОЛ ДОРОМЖЛОЛ БОЛНО ШYY ДЭЭ! . . . . ХАРЬ ХYМYYС Л МОНГОЛЫН ОЛОН МЯНГАНЫ ТYYХИЙГ АГШААХЫГ БОДДОГ БАЙХ . . . . ХАРИН МОНГОЛЧУУД МИНЬ БИД ХААНАА ЄРГЄЄ ГЭРИЙНХЭЭ YYД РYY ЄШИГЛЄХ ГЭЖ YY?! . . . . ТYYХИЙН НАС НАМБАА БОДСОН Ч МОНГОЛ ХYН ИХЭС ДЭЭДСЭЭ ХYНДЭЛДЭГ ЗАНШИЛТАЙ! . . . . (Хошигнож харьцуулахад л 20000-тын том тєгрєг!) хэ хэ хэ
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
    • Дуракаа чи хаанд дуртай юм бол Цэдэнбал, Энхбаяр хаануудынхаа нэрээр аль нэг талбайг нэрлэхгүй юу.. Ардын хүүхэд хувьсгалыг хийсэн, Язгууртнууд нөлөөгөө алдахгүйн тулд бусдыгаа нухчин дарж, Их монгол улсыг байгуулсан хоёрт бас ялгаа бий
      2013 оны 07 сарын 23
  • mongol huu (188.134.41.31)
    hoorhii doo mongol ardyn namd avilgachiny orond avilgachin gardag uchraas zaluu ue durguitseed baina shuu dee eniig oilgodguin baihdaa
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.170.68.130)
    Энэ Хүрэлсүх намаа тараачихсан, одоо дахин тарааж бүр ор сураггүй болгох бодолтой байгаа байлгүй.
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.7.6)
    ikh bayan, toriin mongiig ikh idsen tiiml mundag huneer tavih heregteidee manai namiinhaan
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • yygyyl mongol (202.72.245.194)
    hyjaa hvn gej vnen zalitai uy ch hiihees siihgvi baidag uym baiin duu . mongol yls hvatadiin taliig barimtlagchd gart bvren orloo yygyyl mongolchyyd ni mongoloo ydirdah eznee 1 ydaa zvtgeed haantai bolmoor uym daa . mongol ylsiin jinhen abilgachin ni ene hvn shvv gazraar dollariin terbymtan hvn shvv . hotoor baigaa gadnii svmvvd mongol ezentei hujaagiin kompanyydiin oron tsyytsnii barilgyyd hardaa ard tvmeen vnen yyr hvrmeer . erunhiilugch elbegdorj , gonchigdorj ene ehbavar , bavartsogt , byriad h. enhbavar , bavar , vangiygiin sodbaatar , bat vvl gged dan ***** hyrliiz tsagaachdiin vr ydam . EDNII BODLOGIIN NEG ILERHIILEL NI SVHBAATARIIN HUSHUUG BUULGAH SANAA ARDIIN HUBISGALIIN OIG YRILGAND BICHIHGVI DARAHAAS L TUSGAAR TOGTNOLIIG DALDYYR MARTAGDYYLAH GESEN HYJAA SANAA DAA . VHSEN BAASNIIH NI SHINECHLEL BAIDAG UYM HVATADYYDIIN SABAR HARAGDAAD L BAINA DAA . VAFDAHDAA BYRIAD CH GESEN N. ENHBAVAR , E . BATVVL HVRELSVH , BAVAR NARIIN GART HIIGEED HAAN URGUMJILCHIH UYM SAN . UUL UURHAI BODLOGIIG HARDAA . ED NARIIN ZORIGO BOL HUJAAGIIN TULUU VHEHEES CH BUTSAHGVID L BAINA DAA . TSAG TYLBAL ED BYGD HYJAA RYY TSYGTANA . YU VNEN TER VNEN GEJ L HARAGDAAD BAINA DAA .MONGOL YLS DOROITLOO
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • zochin (70.92.141.36)
    ene nam nertei luivarchdiin bulgiig taraah heregtei.namiin gishuud oorsdoo sanaachilj taraaj bolno shuu dee.uhaaraach
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • ulaan (103.11.195.147)
    Sain l biz ardiin nam ter chigeeree mongoliin turuus archigdah hugatsaa naashilj bna gesen ug
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.9.91.98)
    харин ч зөв хүнээ сонгох гэж байгаа юм биш үү
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (182.160.3.8)
    ТЭГВЭЛ МАН ТАРСАН НЬ ДЭЭР. ЭНЭ БОЛ ЖИРИЙН МОНГОЛЧУУДЫН ҮГ ШҮҮ?
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • жарг***** (202.170.69.196)
    Зөв шинчлэл гээд далдганах хэрэг алга даа хийх юмаа л хий хийсээр ч ирсэн дээ уг нь
    2013 оны 07 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    8 цаг 51 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    9 цаг 26 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    13 цаг 10 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    13 цаг 33 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    13 цаг 58 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    15 цаг 22 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    15 цаг 24 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    15 цаг 46 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    15 цаг 51 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    17 цаг 20 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    17 цаг 23 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    18 цаг 4 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    19 цаг 2 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    19 цаг 15 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    19 цаг 24 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    19 цаг 46 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 13 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    20 цаг 13 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    20 цаг 13 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    20 цаг 18 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК