
МАХН-ын дарга Н.Энхбаяр өвчний учир ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавиад багагүй хугацаа өнгөрлөө. Шүүх эмнэлгийн дүгнэлт хоёр хоногийн өмнө гарна гэж дуулдсан ч чимээгүй байна. Тэгвэл МАХН-ы гишүүд Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцахыг хүлээсээр байгаа юм. Тэд эмнэлгийн дүгнэлт гарсаны дараа гомдол гаргах уу, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргах уу гэдгээ шийдэх аж. Учир нь мэргэжлийн эмч нарын дүгнэлт гарсан байхад Шүүх эмнэлгийн эмч нар эсрэг дүгнэлт гаргасан тул хоёр дүгнэлтийн зөрүү зөрчлийг арилгуулахын тулд хүсэлт гаргах эрх нь тэдэнд байгаа гэж үзэж байгаа юм. Ямартаа ч эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Энхбаярын шүүх эмнэлгийн хариуг прокурорт шилжүүлсэн мэдээлэл байна. Гэвч ямар дүгнэлт үйлдэж прокурорт шилжүүлсэн нь тодорхойгүй байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)