БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын урилгаар МАН-ын төлөөлөгчид тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр өглөө явлаа. Төлөөлөгчдийг УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Энхболд ахалж, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, МАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар бүрэлдэхүүнд нь орсон байна. МАН-ын төлөөлөгчид энэ сарын 27-нд болох БНАСАУ-ын нам, төрөөс зохион байгуулж буй түүхэн үйл явдлын 60 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох юм байна. Энэ үеэр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын удирдлагатай уулзаж, хоёр намын хамтын ажиллагааны асуудлыг ярилцахаас гадна, МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн мэндчилгээг дамжуулах аж. Төлөөлөгчид энэ сарын 29-нд ирнэ. Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (3)