
Энэ сарын 27-нд Завхан аймгийн 90 жилийн ойн баяр наадам эхлэх гэж байна. Наадмын нээлтэнд 2222 морин хуурч хуурдаж генниссийн амжилтанд бүртгүүлэх ба 90 уртын дууч дуулж, 9 генерал тугаа залж, 90 бүсгүй цацал өргөж мөн 760 лам нарын соёмбо их наадам болно. Мөн өнөөдөр 90 ахмад настанд дээл, бүс гардуулах ажил зохион байгуулагджээ.
Д.Ундрах /24tsag.mn/