Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Тив дамнасан хөршүүд” номын тэргүүн ботийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр 11.00 цагт ГХЯ-нд болно.Өнөөдөр 12.30 цагаас Үндэсний мэдээллийн төвд хүүхдийн цусны эмгэг, хавдар судлалын шинэ эмнэлэг бариулж буй талаар ЭМЯ, Ажаа гэгээнтэй хамтарч сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
Долоо хоног бүрийн даваа гарагт болдог “Бүтээн байгуулалтын цаг” нээлттэй мэдээллийг өнөөдөр 15.00 цагт хийхээр товложээ.
Монгол-Японы Байгаль орчны яамдын Бодлогын зөвлөлдөх VIII уулзалт өнөөдөр 10.00 цагт Корпорайт зочид буудалд эхлэх гэж байна. Тус уулзалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
Дунд голын зам буюу Гандийн гудамжны баруун талаас Энхтайваны гүүрэн доогуур гарч 19 дүгээр хорооллын араар Энгельсийн гудамж хүрэх 1.9 км авто замыг өнөөдөр 10.00 цагт нээнэ.



















































