
Монгол-Японы Байгаль орчны яамдын Бодлогын зөвлөлдөх VIII уулзалт Корпорайт зочид буудалд эхэллээ. 31-нийг хүртэл гурван өдөр үргэлжлэх энэ уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслийн хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааны шинэ бодлого чиглэлийн талаар хэлэлцэх юм. Зөвлөлдөх уулзалтанд Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд Сайд Б.Тулга, Япон улсын Байгаль орчны яамны Дэд Сайд Козо Акино, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Засгийн газрын тусгай элч Д.Дагвадорж, Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Батболд зэрэг хоёр орны төлөөлөгчид оролцож байгаа аж.
А.Наранцэцэг