
Гурван сонгуульд дараалан ялагдал хүлээсэн МАН-ын дарга нарт хариуцлага тооцно гэж буй МАН-ын Бага хурал товлогдсон гэж эх сурвалж мэдээллээ. "Шинэчилье" хөдөлгөөнийхөн Бага хурлын гишүүндийн гуравны нэгийн гарын үсгийг зуруулснаар маргааш Бага хурлаа хийнэ гэж мэдэгдэж байсан. Гэсэн ч ийм хэмжээний гарын үсэг цуглуулж чадаагүй аж. Харин хамгийн сүүлийн мэдээллээр тус хурал ирэх долоо хоногийн даваа гараг буюу 8-р сарын тавны өдөр Бага хурлыг зарласан гэж албан бус мэдээ ирлээ.
Өнөөдөр Хойд Солонгос руу тус улсын Хөдөлмөрийн намын урилгаар айлчлал хийсэн МАН-ын удирдлагууд ирэх юм. Тиймээс удахгүй хурлын товыг албан ёсоор зарлах бололтой.