
Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар болжээ. Энэ хурлаар удаан дуншиж буй намын Бага хурлын товыг тогтоох мөн хурлаар хэлэлцэх асуудлын төслийн талаар хэлэлцэх аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар намын дарга нартаа хариуцлага тооцно гэж буй Бага хурлыг ирэх даваа гарагт буюу наймдугаар сарын 5-нд хийхээр ярьж байгаа аж.
Хурал Тусгаар тогтнолын ордонд 11.00 цагт болно.