
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд болж байна. Энэ хурлаар удаан дуншиж буй намын Бага хурлын товыг тогтоох мөн хурлаар хэлэлцэх асуудлын төслийн талаар хэлэлцэж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар намын дарга нартаа хариуцлага тооцно гэж буй Бага хурлыг ирэх даваа гарагт буюу наймдугаар сарын 5-нд хийхээр ярьж байгаа ч албан ёсоор зарлаагүй байна.