Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Шинэчилье” хөдөлгөөнийхөн уриалга гаргалаа

2013-7-30
0
ЖИРГЭХ

ман -ынханМОНГОЛ АРДЫН НАМАА ХАМТДАА ШИНЭЧЛЭХ УРИАЛГА

    Монгол Ардын Намын “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнөөс намын гишүүд дэмжигчид, элгэн садан Монголчууд Та бүхнийхээ амар амгаланг эрэн мэндчилье.
Дэлгэр сайхан зуны цагт, алжаалаа тайлахын зэрэгцээ ирэх намар, өвлийн бэлтгэлээ базаадаг нь Монголчуудын амьдралын өвөрмөц хэв маяг бөгөөд  өөрчлөлтөнд зохицож, ирээдүйг төлөвлөдөг нүүдэлчдийн ухаан юм.
Сүүлийн жилүүдэд Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд эрчимтэй өөрчлөлт явагдаж байна. Энэ нь Монголчуудын үзэл санаа, хандлага, мэдлэг чадвар, нийгэм эдийн засгийн харилцаанд бий болж байгаа өөрчлөлт юм. Нэгэн ухаантан; “Хорвоо дэлхий дээр өөрчлөгддөггүй цорын ганц зүйл бий, тэр нь өөрчлөлт өөрөө юм.” гэж хэлсэн байдаг.
    Энэ утгаараа МАН-ын “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнийг улс төр, нийгэм эдийн засгийн өөрчлөлтөнд зохицож, ирээдүйг төлөвлөх зорилгоор үүсгэн байгуулж МАН-ын өмнө тулгамдаж буй асуудлуудыг Та бүхэнтэй ил тод, нээлттэй хэлэлцэж, түүнийг даван туулах арга зам, санал бодлыг сонсохоор энэхүү уриалгыг хүргэж байна.
Монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдал, олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, НҮБ-ын гишүүн болоход МАН-ын гүйцэтгэсэн түүхэн үүргийг үгүйсгэх аргагүй. МАН нь Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээж, бие даасан бүрэн эрхт байдлыг бататгаж, орчин цагийн боловсрол шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг түүчээлэн, их бүтээн байгуулалтын суурийг тавьж хөгжүүлж ирсэн. 1990 оны ардчилсан хөдөлгөөнийг өлгийдэн авч, шинэ Үндсэн хуулийг баталж, ардчиллын үнэт зүйлийг улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд хөгжүүлэхэд МАН нь санаачлагч, манлайлагч, хэрэгжүүлэгч нь билээ.
Гэвч Монгол Улсын хөгжлийн ачааны хүндийг үүрч ирсэн МАН-ын нэр хүнд, байр суурь сүүлийн жилүүдэд унаж, 2009 оноос хойшхи  таван сонгуульд дараалан ялагдаж, улс төр, нийгмийг манлайлах орон зайгаа алдаж байгаа нь маргашгүй үнэн.

  Ялагдлын шалтгаануудыг тоймловол; МАН засгийн эрхийг дангаар болон бусад улс төрийн хүчинтэй хамтран барьж байх явцад гаргасан бодлого, удирдлага, үйл ажиллагааны алдаа, намын “НИЙГМИЙН АРДЧИЛАЛ” улс төрийн үзэл баримтлал ба түүний ач холбогдол, үр дүнг ард түмний ахуй амьдралд бодит хөгжил, дэвшил болгож чадаагүй, намын дотоод ардчилал, удирдлага зохион байгуулалт, авлига, албан тушаалын зарчимгүй үйлдлүүдтэй хангалттай тэмцээгүй гэх мэт алдаа дутагдлуудаа цаг тухайд нь засч залруулж, нийгмийн хөгжил, хүсэлт шаардлагын дагуу хувьсан шинэчлэгдэж чадаагүйд оршино.

  Эдгээр олон ялагдлууд ирээдүйд ялах олон ялалтын эх үндэс нь байг хэмээн итгэж одоо ч намынхаа шинэчлэл, хөгжил дэвшлийн төлөө санаа зовнин суугаа мянга мянган гишүүдийнхээ их хүлээлтийн буухиаг зүтгэлээр хариулах хариуцлагаа намын гишүүд дор бүрнээ ухаарч, МАН улмаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө нэгэн хүчин дор нэгдэх цаг иржээ.

  Шат, шатны сонгуульд ялагдсан ч намын гишүүд дэмжигчдийн итгэл, сэтгэл, урам зориг унтарч байна гэхээсээ илүү чухам цаашдаа хэрхэн зөв, эрүүл зарчмаар урагшлах ёстой вэ? гэсэн асуултын хүрээнд үзэл баримтлал, үйл хөдлөлийн жимийг “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөн ахмад, дунд, залуу гурван үеийн нягт хэлхээ, хамтын ажиллагаанд тулгуурлан эрэлхийлж байна.
  
   Нийгмийн өчүүхэн хэсгийн амьдралыг сайжруулах бус, харин нийтээрээ хөгжих бололцоо олгон эргээд нийтийг нийгмийн хөгжлийг дэмжигч, түүнд идэвхтэй оролцогч болгоход “Нийгмийн Ардчилсан” үзэл баримтлалын зорилго оршдог. МАН нь нийгмийн ардчилсан үзэл баримтлалын ач холбогдлыг ард иргэддээ хүртээхийн төлөө намынхаа шинэчлэлийг гишүүд, дэмжигчдээс асууж, тэдний санал, санаачлага, оролцооны дор хэрэгжүүлэх нь зүйтэй.
Эх орны маань тусгаар тогтнол, эв нэгдэл, эгэл ард түмний амьдрал, нийгмийн ардчиллын үнэт зүйлс МАН-ын шинэчлэлээс хамаарах бөгөөд эрүүл нийгмийг цогцлоон байгуулах, дүр эсгэсэн бус дүрээрээ тодрох нийгмийн ардчиллын төлөө МАН-ын гишүүд, дэмжигчид нэгдэх ёстой.
Суурь нь зөв барилгыг засч сайжруулж болдог. Улс үндэснийхээ ирээдүйн төлөө МАН-ын гишүүд бид нэгдэн нягтарч, алдаа оноогоо хэлэлцэн, ялагдлын шалтгааныг зөв тодорхойлж улмаар шинэчлэлийг шинжлэх ухааны үндэслэлээр, зорилготой, зоригтой, бодитой хэрэгжүүлж чадваас МАН, Монголын улс төр, нийгмийн шинэчлэлд онцгой ач холбогдолтой байх нь дамжиггүй.   
Иймд Та бүхнийг Монгол Ардын Намаа шинэчлэх өрнөлд өөрийн саналаа илгээж, нийгмийг ардчилах үйл явцад бодитой хувь нэмэр оруулж, дуу хоолойгоо хүргэхийг уриалж  байна.

МОНГОЛ АРДЫН НАМЫН “ШИНЭЧИЛЬЕ - НЭГДСЭН ХӨДӨЛГӨӨН”
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • zochin (103.23.51.1)
    Ard tumnii 45 huvi demjdeg gedgiig martaj bolokhgui , nam unaltiin baidald bna gej uzej bolokhgui bhaa.
    2013 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.20.140)
    МАН-С ШАХААД ШАХААД ЮУ Ч ГАРАХГҮЙ ДЭЭ,НАМАА ТАТАН БУУЛГААД ШИНЭЭР БАЙГУУЛ??????
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (133.5.11.10)
    Ийм чухал юмыг ингэж ч бичих гэж дээ. Яг юу хэлэх гээд байгаан. Шал дургүй хүрчлээ. Ийм хүмүүс намыг яаж шинчэлэх вэ дээ. Энэ уриалгад нь ямар ч шинэ үзэл санаа алга. Найдлага уналаа. Энэ хөдөлгөөнд албан утшаал горьдсон гарууд орсон гэдэг нь үнэн байна
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • зочин (202.5.198.200)
    ардын намыг тартал шинчлэл хийхсэн
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    8 цаг 41 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    9 цаг 15 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    12 цаг 59 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    13 цаг 22 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    13 цаг 47 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    15 цаг 11 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    15 цаг 13 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    15 цаг 35 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    15 цаг 40 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    17 цаг 9 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    17 цаг 12 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    17 цаг 53 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    18 цаг 51 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    19 цаг 4 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    19 цаг 13 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    19 цаг 35 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 2 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    20 цаг 2 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    20 цаг 2 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    20 цаг 7 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК