
Өнөөдөр “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт 12.30 цагт Төрийн ордны “А” танхимд болох гэж байна. Уулзалтыг өнгөрсөн зургаадугаар сараас долоо хоног бүрийн пүрэв гаригт хийж байхаар болсон. Гэсэн ч сайдууд амралтаа авснаар энэ уулзалт өнгөрсөн сард түр завсарласан юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ уулзалтаараа Засгийн газар болон холбогдох яам агентлагуудын хийсэн ажлыг танилцуулах юм.
А.Наранцэцэг