
Монгол Улсаас БНКазУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж. Сүхээ шинээр үүрэгт ажилдаа орж буйтайгаа холбогдуулан тус улсын Гадаад харилцааны дэд сайд Сарыбай Кайраттай 7 дугаар сарын 31-нд уулзаж Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.