
МАН-ын зарим залуус нэгдэн "Шинэчилье" нэртэй хөдөлгөөн байгуулсан. Уг хөдөлгөөний залуус сүүлийн таван сонгуульд дараалан ялагдсан намаа уг, үндсээр нь шинэчлэх ёстойгоос гадна намын одоогийн удирдлагуудыг солих шаардлагатай хэмээн үзэж байгаа. Тэгвэл "Шинэчилье" нэгдсэн хөдөлгөөний удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж маргааш болох намын Бага хуралд оруулах саналаа багц болгон нэгтгэж байгаа аж. Тэд Бага хуралдаа санал оруулах ажилд эртнээс бэлдсэн бөгөөд нэг сарын өмнөөс Тусгаар тогтнолын ордны гадна гэр барин иргэдийн саналыг авч эхэлсэн билээ. Нэг сарын турш "Намаа хэрхэн шинэчлэх вэ" гэсэн асуултад хариулсан иргэдийн санал болон "Шинэчилье" хөдөлгөөний залуусын тусгагдсан санал маргааш МАН-ын Бага хурлаар яригдах нь. Харин намын одоогийн удирдлагууд ярихдаа "Бид сонгуульд дараалан ялагдсан ялагдлынхаа талаар ярилцаж, намын цаашдын шинэчлэлийн талаар хэлэлцэх болно" гэж байгаа юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)