
МАН-ын намаас төрсөн "Шинэчилье" нэгдсэн хөдөлгөөний удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж маргааш болох намын Бага хуралд оруулах саналаа багц болгон нэгтгэж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэд Бага хуралдаа санал оруулах ажилд эртнээс бэлдсэн бөгөөд нэг сарын өмнөөс Тусгаар тогтнолын ордны гадна гэр барин иргэдийн саналыг авч эхэлсэн билээ. Сарын турш "Намаа хэрхэн шинэчлэх вэ" гэсэн асуултад хариулсан иргэдийн санал болон "Шинэчилье" хөдөлгөөний залуусын тусгагдсан санал маргааш МАН-ын Бага хурлаар яригдах нь. Мөн тэд Бага хурлаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан намын удирдлагууддаа шаардлага хүргүүлсэн байна. Энэхүү шаардлага нь Бага хурлыг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хийх тухай гэнэ. Тэдний шаардлагыг нь МАН-ын удирдах зөвлөл яг одоо болж хурлаараа хэлэлцэх гэж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)