Маргааш болох МАН-ын Бага хурлын бэлтгэл ажил үндсэндээ хангагджээ. Одоо ганц хэлэлцэх асуудлаа эцэслээгүй байгаа юм. Яг одоо хуралдаж буй намын удирдах зөвлөлийн шийдвэрээр маргааш хэлэлцэх асуудлууд тодорхой болно. Тэд асуудлаа нилээн нарийвчилж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Мөн "Шинэчилье" хөдөлгөөний залуус маргааш болох хурлаар хэлэлцэх асуудлуудаа нэгтгэсэн гэж байгаа юм.


Т.Энхэлээ