Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын Бага хурлын 8 дахь хуралдаанаас сонгогдох 28 дахь дарга хэн байх вэ?

2013-8-05
0
ЖИРГЭХ
  Өнөөдөр МАН-ын Бага хурлын VIII хуралдаан болно. Уг хурлаар МАН-ын 28 дахь дарга тодорно. МАН-ын VI Бага хурлаас 89 хувийн саналаар сонгогдож байсан Ө.Энхтүвшин хариуцлагаа хүлээж дараагийн даргаа санал болгох нь тодорхой боллоо.
   Өнөөдөр МАН-ын Бага хурлын VIII хуралдаан болно. Уг хурлаар МАН-ын 28 дахь дарга тодорно. МАН-ын VI Бага хурлаас 89 хувийн саналаар сонгогдож байсан Ө.Энхтүвшин хариуцлагаа хүлээж дараагийн даргаа санал болгох нь тодорхой боллоо.
   Энэ намын дүрмээр бол даргаа Их хурлаасаа сонгох ёстой байдаг гэж эх сурвалж мэдээлэв. Гэвч Сү.Батболдыг МАН-ын Бага хурлаар сонгож дараа нь Их хурлаараа батламжилсан. Ө.Энхтүвшинг ч Бага хурлаараа сонгосон. Харин 28 дахь даргаа мөн л Бага хурлаараа сонгох бололтой. Гэвч Бага хурлын гишүүдийн ихэнх нь намын даргаа их хурлаараа сонгоно гэж асуудлыг хойшлуулж магадгүй юм. Гэхдээ санал хураалтаар энэ асуудлыг шийдвэрлэнэ.
   Одоогийн байдлаар МАН-ын 28 дахь даргад олон хүний нэр яригдаж байгаа. УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь бүлгийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр, МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, орон тооны бус нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нарын нэрс    хамгийн эхэнд бий.
  энхболд МАН-ын дарга болох хамгийн их магадлалтай хүн бол М.Энхболд. Тэрээр энэ албан тушаалд очих гэж эртнээс бэлдсэн. Тэгээд ч Бага хурлын гишүүдийн олонх нь түүнийх гэж эх сурвалж тайлбарлав. Одоогийн МАН-ын гишүүд дундаа хамгийн том албан тушаалтай буюу УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаа. Тэрээр өмнө МАН-ын дарга байсан. Бас Ерөнхий сайд хийж үзсэн. Дараа нь хоёр удаа Шадар сайдаар ажилласан гээд улс төрийн арвин туршлагатай. Гэхдээ хотын даргаар ажиллаж байхдаа олон шүүмжлэлтэй холбогддог. Тиймдээ ч сүүлийн таван сонгуульд МАН Улаанбаатарт ялагдаад байгаа нь нэгийг өгүүлнэ. Хэрэв тэрээр МАН-ын дарга болвол юун түрүүнд “Хотын бүлэглэл” нэртэй газрын наймаачдаасаа салахгүй бол энэ намын ясыг барьж мэднэ. Түүний нэрийг барьсан “Хотын бүлэглэл”-ийнхэн хотынхоны төдийгүй жирийн иргэдийн дургүйцлийг ихээхэн төрүүлдэг юм. Тиймээс МАН-ын дарга болвол “Хотын бүлэглэл”-ийнхнээсээ салж байж л намаа дараагийн ялалтад хүргэж чадна. Хэрэв тэгж чадахгүй бол МАН-тайгаа, “Хотын бүлэглэл”-тэйгээ даший шог болно доо.

  хүрэлсүхМАН-ын даргад яригдаж байгаа дараагийн хүн бол У.Хүрэлсүх. Тэрээр ийм ч зорилгоор гадаадаас ирсэн байж болох юм. Уг нь МАН-ын үлбийсэн ийм үед У.Хүрэлсүх шиг хүмүүс хэрэгтэй л дээ. АН-ынхан ч гэсэн түүнийг болчих вий гэхээс болгоомжилж байх шиг. Түүнд М.Энхболдтой адилхан нэг зовлон бий. М.Энхболдын нэрийг “Хотын бүлэглэл”-ийнхэн баллаж өгдөг бол У.Хүрэлсүхийн чихийг залуучууд нь халууцуулдаг. Анхнаасаа нэг баг болсон хүмүүсээсээ салах хэцүү л байдаг биз. Гэхдээ цэргүүд нь дарга нарынхаа нэрийг хайрлахгүй байхад толгойг нь илбээд байж болохгүй. Одоогийн МАН-ын авлигачин гэж цоллуулж буй хүмүүсийн ихэнх нь энэ хоёрын удирдлагад ажилладаг эсвэл гаргаж ирсэн хүмүүс байгаа нь нэгийг хэлнэ. Сонирхолтой нь У.Хүрэлсүх МАН-ын энэ удаагийн даргад өрсөлдөхгүй. Харин дараагийн удаа бол өрсөлдөнө гэж хэлсэн сураг гарав. Хэрэв энэ үнэн бол тэр өрсөлдөөнөөс гарлаа гэсэн үг. Мэдээж түүний дэмжсэн хүн дарга болох шанс нээгдэнэ.

энхболдН.Энхболд. Сүүлийн өдрүүдэд МАН-ын даргад гэнэт яригдаж эхэлсэн хүн бол УИХ дахь сөрөг хүчний удирдагч Н.Энхболд. Түүнийг С.Баяр ихээхэн дэмжиж байгаа гэсэн яриа түгэв. Өмнө  нь ч түүний нэр яригдаж байсан. Бас Ерөнхийлөгчид ч түүний нэр гарсан. Өөрөөр хэлбэл тэрээр МАН-ын энэ үеийн лидерүүдийн нэг яах аргагүй мөн л дөө. Ноён нуруутай, төлөв түвшин тэрбээр нам дотроо дэмжлэг муутай гэж яригдаж байна. Хэрэв тийм бол У.Хүрэлсүх шиг дараагийн удаа гээд үлдэхээс өөр арга байхгүй.

С.БямбацогтС.Бямбацогт. Энэ удаа МАН-ын удирдлагад 1970-аад оны төлөөлөл болсон дөрвөн залуугийн нэр яригдаж эхэлсэн. Тэднийг намын гишүүд олон нийт нэрлээд байгаа. Түүний нэг нь С.Бямбацогт. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга. Тиймээс нөгөө гурваасаа одоогийн байдлаар хамгийн өндөр эрэмбэтэй гэсэн үг. Асуудалд бие даасан байр сууринаас ханддаг. Эдийн засгийн хувьд ч бие даасан. МАН-ын Оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан. Бас НАМЗХ-ны тэргүүнээр сонгох гэж байхад нь У.Хүрэлсүх тэргүүтнүүд тэр албыг нь булаасан гэж яригддаг. Өөрөөр хэлбэл нөгөө гурваасаа илүү намын залуучуудын байгууллагыг удирдаж анхан шатнаас нь явсан давуу талуудтай.

энхбаяр жЖ.Энхбаяр. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдож байгаа. Эдийн Засгийн хувьд бие даасан. Үзэл бодлын хувьд ч хэн нэгнээс хараат бус. Гэхдээ У.Хүрэлсүхийн хүн гэгддэг. 1970 оны төлөөллөөс Д.Цогтбаатарын хамт түрүүлж сайдын суудалд сууж үзсэн. Тэгэхээр дэмжлэг сайтай гэсэн үг. Харин АН-ынхан түүнд багагүй алергитай. Р.Гончигдорж тэргүүтнүүд огцруулах гэж УИХ-аар хэлэлцүүлж байсан удаатай. Одоо ч АН-ын гишүүд түүнд таатай ханддаггүй.

д.цогтбаатар.1Д.Цогтбаатар. МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга. 1970 оны төлөөлөлөөс түрүүлж сайдын суудалд суусан. БО-ны сайд байхдаа хамгийн түрүүнд Богд Ууланд газар олгохгүй байх шийдвэр гаргасан. Түүнээс өмнөх бүхий л сайдууд энэ газар луу чичрэн дайрч байсан. Харин тэрээр газар олгохыг хориглосон шийдвэр гаргаж хувийн эрх ашгаас илүү улсынхаа эрх ашгийг илүүд үздэгээ харуулсан. Өмнө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөөд Г.Занданшатарт ялагдсан юм. Боловсролтой, гадаад харилцаа сайтай гэж яригддаг.
 
сүхбаатарЖ.Сүхбаатар. МАН-ын нарийн бичгийн дарга. Асуудалд шударга зарчимч байр суринаас ханддаг. Өмнө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөөд ялагдаж байсан. Гэвч нарийн бичгийн даргаар томилогдсон. МАН-ын одоогийн нарийн бичгийн дарга нараас нийгэмд хамгийн зөв харагддаг. Тиймээс л олон нийт МАН-ын даргад ярьж эхэлсэн.
Эдгээр хүмүүсийн аль нэг нь өнөөдөр МАН-ын 28 дахь даргаар томилогдож магадгүй болов. С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар дөрвийг харьцангуй залуу хүмүүс гээд энэ удаа үлдээх тал бий. Тэдний аль нь ч өөрсдийн сайн дураараа МАН-ын дарга болно гэж зүтгэхгүй. Харин энэ дөрөв шинэчлэгдэж буй МАН-ын удирдлагад гарцаагүй багтаж мэднэ. Тэгж байж л МАН зөв харагдана. Учир нь эдгээр дөрвөн залууг МАН-ын гишүүдээс нь гадна ард түмэн нэрлээд байгаа юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (122.201.18.11)
    J.Sukhbaatar M.Enkhbold khoyoriin neg
    2013 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.29.241)
    ЗУРАГНУУДЫГ НЬ ХАРСАН ЧИНЬ ИНЭЭД ХҮРЭЭД ЯВЧИХЛАА. ХЭН Ч ЧАДАХГҮЙ. СҮХБААТАРЫГ ГАЙГҮЙ ЗАЛУУ ГЭСЭН ЧИНЬ ХЭТ ИХ УЛСТӨРЖИЖ, ТЭНЭГДҮҮ ЮМ ЯРЬДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ. ЭНЭ НАМЫГ АВРАХ ХҮН С.БАЯР Л БАЙНА. ӨӨР ХЭН Ч БИШ. Н.ЭНХБОЛДЫГ ТЭНЭГ ЮС БАЙНА ЛЭЭ. ӨӨР БАЙХГҮЙ ЭЭ
    2013 оны 08 сарын 05 | Хариулах
  • oogii (103.11.192.34)
    За эдэн дотроос олон нийтээс дэмжлэг авахаар хүн нь Ж.Сүхбаатар л юм даа. Даанч олигархиудаас дэмжлэг авч чадах болов уу
    2013 оны 08 сарын 05 | Хариулах
  • jagaa (103.11.195.142)
    nyamaagiin huu enhbold ch uul ni mundag hun dee
    2013 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.72.247.147)
    byambatsogt uls torch baih zangarag bhgui. boloogui busad ni bol bolj l bna
    2013 оны 08 сарын 05 | Хариулах
  • гэрэлтэгчид (122.254.127.34)
    Зүгээр л гэрэлтэгчид биш биз?
    2013 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (133.5.242.109)
    arai deer ni harin ch Byambatsogt yum bish vv, Tsogtooch dajgvi ee
    2013 оны 08 сарын 05 | Хариулах
  • Zochin (124.158.93.50)
    za ter Baymbatsogt haltar batsaan ch arai heternee harbaas huiten tsaraitai hylgaich shig tegeed ch yamar ch bolobsrolgui gulug gee bizdee bysad ni bol medehgui ee Bi hybidaa N, Enhboldiig demjih yum baina
    2013 оны 08 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    8 цаг 33 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    9 цаг 8 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    12 цаг 52 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    13 цаг 15 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    13 цаг 40 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    15 цаг 4 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    15 цаг 6 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    15 цаг 28 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    15 цаг 33 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    17 цаг 2 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    17 цаг 5 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    17 цаг 46 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    18 цаг 44 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    18 цаг 57 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    19 цаг 6 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    19 цаг 28 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 55 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    19 цаг 55 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    19 цаг 55 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    20 цаг 0 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК