
Өнөөдөр 10.00 цагт эхлэх МАН-ын Бага хурлаас өмнө тус намын Удирдах зөвлөл дахин хуралдахаар болжээ. Өчигдөр болсон УЗ-ын хурлаар Бага хурлаар хэлэлцэх асуудал болон намын даргыг өөрчлөх тухай ярилцсан юм.
Тэгвэл хэдхэн минутын дараа эхлэх гэж буй Бага хурлаас өмнө Удирдах зөвлөлийн хурал хийх зар тараагаад байна. Энэ хурлаар мөн л намын даргын асуудлыг хэлэлцэх бололтой гэж эх сурвалж мэдээллээ.