
МАН-ын наймдугаар Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд эхлэхээр товлогдоод байгаа билээ. Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцэн МАХН-ын хэсэг гишүүд, дэмжигчид МАН-д элсэхээр болсон байна. МАН-д гишүүнээр элсэх ёслолын ажиллагаа 10.30 цагт Тусгаар тогтнолын ордонд болно гэж тус намын хэвлэлийн албанаас мэдээллээ.