
Өнгөрсөн пүрэв гаригт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлж, сулласан билээ. Суллагдсан өдрийнхөө орой Н.Энхбаяр хэвтэн эмчлүүлж байсан сайд нарын II-р эмнэлэгээс гарч гэртээ очсон. Тэрээр энэ сарын 1-ний өдрөөс хойш гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа аж. Гэхдээ түүнийг өнөөдрөөс II-р эмнэлэгтээ дахин хэвтэж эмчилгээгээ үргэлжлүүлнэ хэмээн эх сурвалж мэдээллээ.
Т.Энхэлээ