
МАН-ын шинэчлэлийн хорооноос дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэд Тусгаар тогтнолын ордны өмнө барьсан гэрийг нь өнгөрсөн шөнө нураасан нь МАН-ын нэг эрх баригчтай холбоотой гэж үзэж байгаа ч нэрийг нь хэлсэнгүй. Шинэчлэлийн хорооныхон "Энэ бол биднийг шинэчлэлийн ажлыг хийх чадахгүй гэж харуулах гэсэн оролдлого. МАН-ын удирдлагууд наанаа шинэчлэлийг дэмжье гэж байгаа ч цаанаа хуйвалдан дарах гэж оролдож байгаа. Тиймээс Бага хурлын ирцийг одоо хүртэл санаатайгаар бүрдүүлэхгүй байна. Хууль бус аргаар Бага хурлыг явуулахыг санаархаж байна" гэв.
Шинэчлэлийн хорооны зохицуулагч Х.Болдмандал, Ч.Сайнжаргал нарын хэлж байгаагаар тэд 21 аймагт гэр барьж, иргэдээс намын шинэчлэлийн талаар санал авах юм байна.
Өнөөдөр 10.00 цагт товлогдоод байсан МАН-ын наймдугаар Бага хурал ирц хүрэхгүй байгаа тул эхлээгүй байна.
Т.Энхэлээ