
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал үргэлжилж байна. Тус намын наймдугаар Бага хурал өнөөдөр 10.00 цагт товлогдсон ч ирц бүрдээгүйгээс эхлээгүй байна. Ирсэн гишүүд нь намын даргыг солих асуудлыг хэлэлцэж байгаа Удирдах зөвлөлийн хурлыг тарахыг хүлээж байгаа ч хөдөө, орон нутгаас ирэх ёстой гишүүдийн тоо нь цөөн байгаа аж. Тиймээс Удирдах Зөвлөлийн хурал тарсан ч ирцийн асуудлаас болж сунжирч магадгүй болоод байна.
Уг хурлын эхэнд МАН-ын дарга Ө.Энхтүвшин улс төрийн илтгэл тавихаар төлөвлөөд байгаа юм.
Т.Энхэлээ