
МАН-ын Удирдах Зөвлөлийн хурал дөнгөж сая тарлаа. Гэсэн ч Бага хурлын гишүүдийн ирц одоо хүртэл бүрдээгүй тул хурлыг эхлэх боломжгүй байна. Бага хурлын гишүүдийн хэлж байгаагаар намын удирдлагуудын зүгээс хурлыг хойшлуулахын тулд янз бүрийн арга хэмжээ авч байгаа гэв. Саяхан дууссан Удирдах зөвлөлийн хурлаар ч мөн Бага хурлыг ямар нэг аргаар хойшлуулах талаар ярьсан гэж эх сурвалж мэдээллээ.
Т.Энхэлээ