
МАН-ын Бага хурлын ирц дөнгөж 30 хувьтай байгаа тул хурал хэзээ эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Хэрэв 300 гаруй гишүүнтэй Бага хурлын ирц бүрдэж хурал эхэлбэл хурлыг хаалттай явуулах юм байна. Шинэчлэлийн хорооныхон МАН-ын удирдлагууд хурлыг хойшлуулахын тулд янз бүрийн арга хэмжээ авч байгаа гэсэн бол Удирдах Зөвлөлөөс ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Энэ удаагийн хурлаар МАН-ын даргыг солих, удирдлагууддаа хариуцлага тооцох, намын дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)