МАН-ын наймдугаар Бага хурал үдээс хойш 15.00 цаг хүртэл хойшиллоо. Өглөөний 10.00 цагт эхлэхээр товлогдож, зарим гишүүд нь Тусгаар тогтнолын ордонд хүрэлцэн ирсэн байгаа ч Удирдах зөвлөлийн хурал, ирцийн асуудлаас болж ийнхүү хойшлоод байна.Хөдөө, орон нутгаас ирж буй зарим төлөөлөгчид цаг агаарын байдлаас болж замдаа саатаад байгаа бөгөөд 15.00 цаг гэхэд хурлын байранд ирэх боломжтой байгаа аж.
300 гаруй гишүүнтэй Бага хурлын гишүүдийн ирц 13.00 цагийн байдлаар дөнгөж 30 гаруй хувьтай байсан юм.
Т.Энхэлээ



















































