
МАН-ын бага хурал үргэлжилж байна. Хурлын эхэнд Ардын намын дарга Ө.Энхтүвшин улс төрийн илтгэл тавьсан. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ө.Энхтүвшин ажлаа өгнө гэдгээ мэдэгдсэн байна. Гэвч удирдах зөвлөлд энэхүү шийдвэрээ хүргүүлсэн ч хүлээж аваагүй байна. Хүнд нөхцөл байдалд байж удирдлагуудаа шинэчлэх асуудлыг ярих нь зохимжгүй гэжээ. Ямартаа ч удирдах зөвлөлийн хурлаар энэ асуудлыг дэмжээгүй байна. Тиймээс ирэх аравдугаар сард болох МАН-ын их хурлаар намын удирдлагыг шинэчлэх асуудлыг ярилцахаар болжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)