
МАН-ын бага хурал хаалттай горимд шилжин үргэлжилж байна. Хурлын эхэнд Ардын намын дарга Ө.Энхтүвшин улс төрийн илтгэл тавьсан. Түүний дараа “Шинэчилье” хөдөлгөөний зохицуулагч Ж.Эрдэнэбат шинэчлэх шаардлагатай асуудлын талаар мэдээлэл хийсэн байгаа. Түүнчлэн МАН-ын их хурал ирэх аравдугаар сарын 27-нд болох урьдчилсан тов гарчээ. Намын бага хурлаар урьдчилсан товыг хэлэлцэж зөвшилцөлд хүрвэл эл өдөр МАН-ын Их хурал болох нь.
24tsag.mn