
МАН-ын бага хурал хаалттайгаар үргэлжилж байна. Өнөөдрийн хурлын ирц 71 хувьтай байсан. Мөн хуралд Ардын намын экс удирдлагууд болох УИХ-ын гишүүн Сү.Батболд, Бага хурлын гишүүн С.Баяр нар хүрэлцэн ирсэн юм. Мөн эл хуралд У.Хүрэлсүхийг оролцох байх гэж хэвлэлүүд бичиж байсан ч тэрбээр чөлөө авчээ. МАН-ын удирдлагууд шинэчлэгдэж шинэ дарга томилогдох асуудлыг хүн бүр л ярьж байна. Тэгвэл Бага хурлын гишүүн У.Хүрэлсүхийг Ардын намын даргад өрсөлдөнө гэж байсан. Харин тэрбээр өчигдрийн Удирдах зөвлөлийн хурлаар МАН-ын даргад өрсөлдөхгүй гэж мэдэгдсэн юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (7)