
МАН-ын дэргэдэх Шинэчлэлийн хорооноос МАН-ын удирдлагуудад Бага хурлаа
хуралдуулах шаардлагыг тавьж, улмаар Тусгаар тогтнолын ордны үүдэнд гэр
бариад байсан билээ. Бараг нэг сар тусгаар тогтнолын үүдэнд байсан уг
гэрийг өчигдөр орой буулгасан нь өнөөдөр нэлээн шуугианыг тарив. Учир нь хэн буулгаж авч явсан нь
тодорхойгүй байсан юм. Тэгвэл дөнгөж сая Тусгаар тогтнолын ард байрлах "Оргил" супермаркетийн ойролцоо өнөөх гэрийг нь хураасан байжээ. Шинэчлэлийн хорооныхон яг одоо гэрээ дахин барьж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)