Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аюурсайхан: МАН-ын дарга нар байнгын дарамт шахалтаа энэ удаад гэр буулгах хэлбэрээр гаргалаа

2013-8-06
0
ЖИРГЭХ
МАН-ын Шинэчлэлийн хорооны бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхантай Бага хурлын үеэр ярилцлаа.
 аюурсайханМАН-ын Шинэчлэлийн хорооны бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхантай Бага хурлын үеэр ярилцлаа.

-    Намын бага хурал боллоо. Намын дарга болон бусад хүмүүс тодорхой хэмжээнд байр сууриа илэрхийллээ. Шинэчлэлийг хийж чадна гэж харж  байна уу?

-    Гол санал, шүүмж хэлэх ажлууд одоо ид өрнөнө. Бага хурлын гишүүдээс намын шинэчлэлтай холбоотой олон чухал саналуудыг гаргана гэж найдаж байгаа. Шинэчлэлийн хорооноос ч маш тодорхой байр суурийг илэрхийлнэ. Намын 27-р Их хурлыг шинэчлэгдсэн том хурал болно гэж бодож байгаа. Бага хурал дээр намын удирдлагууд болох намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга бүгд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн зарчмын шаардлагуудыг бид тавьж байгаа. Намын дүрмийн дагуу бүгд хүлээн зөвшөөрч байгаа. “Бид огцрох ёстой” гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Их хурал дээр намын даргыг сонгох ёстой. Ингэхийн тулд намын гишүүдийн дунд сунгаа явуулах ёстой. Намын Их хурлын төлөөлөгчийн тоог 720  хуралдаж байсан. 2007 онд манай намын 161,500 гишүүнийг төлөөлж 678 төлөөлөгч хуралдаж байсан. Мөн 2010 онд манай намын 150 000 гишүүнийг төлөөлж 801 төлөөлөгч оролцож байсан. Энэ жил манай намын гишүүдийн тоо 227 297 хүрсэн байгаа. Тэгэхээр үүнтэй харьцуулбал 720 гишүүн хуралд сууна гэвэл бага тоо гэж үзэж байгаа. Намын Их хурлаар шийдэгдэх чухал асуудалд зайлшгүй нийт гишүүдийнхээ саналыг нь авах ёстой. Мөн намын дүрийн өөрчлөлт, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, бодлого хөтөлбөр, сөрөг хүчнээр яаж ажиллах вэ, дараагийн намын дарга ямар хүн байх вэ гэдгийг нь тодорхойлно. Намын даргад нэр дэвшсэн хүний бодлого хөтөлбөрийг нь чухалчилна.

-    “Шинэчилье” хорооны залуус зөвхөн дарга нараа огцруулах гэж явж байна. Яг шинэчлэх ажлыг хийж чадахгүй байна гэсэн сөрөг байр суурийг зарим хүмүүс илэрхийлж байгаа. Энэ талаар тайлбар хийнэ үү?

-    МАН-ын шинэчлэлийн хороо байгуулагдаад жил гаруй хугацаа болж байна. Энэ хугацаанд намын бодлого шинэчлэлтэй холбоотой хөтөлбөрийг бид боловсруулсан. Уг хөтөлбөрийг боловсруулахдаа намынхаа ахмадууд болон эмэгтэйчүүд, залуусын саналыг нь авсан. Эрдэмтэн судлаачдыг оролцуулсан эрдэм шинжилгээний бага хурал хийсэн. Гадны улс төрийн намуудын шинэчлэлийн туршлагаас судалсан. Мөн намын дүрмийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна. Тэгэхээр “Шинэчилье” хороо намын шинэчлэлийн бодлого хөтөлбөрийг уг, үндэслэлтэйгээр бүтээж байна. Хэдхэн хүнд зориулсан биш нийт намынхаа гишүүд болон улс эх орны нөхцөл байдалтай уялдуулж, цаашдын ирээдүйн чиг хандлагатай уялдуулсан бодлого шинэчлэлийн хөтөлбөр, дүрэм батлуулахаар ажиллаж байна. Тэгэхээр үүнд ямар нэгэн намын хороо болон хувь хүний захиалгыг авахгүй. Гэхдээ бид намынхаа гишүүдийг дарга цэрэг, хамаатан садан гэж ялгаварлан саналыг сонсохгүй асуудлыг гаргахгүй. Бид авах, гээхийн ухаанаар хандана. Олон хүний саналыг авч байгаа. Бид намынхаа шинэчлэлийг ул суурьтай хийхгүй бол их эгзэгтэй цаг үе ирсэн байна.

-    Бага хурлын уур амьсгал ямар болж байна вэ?


-   Манай намын олон мянган гишүүд Их хурлаас олон чухал шинэчлэлийг хүлээж байгаа. Ер нь хүмүүс сүүлийнхээ горьдлогоор хүлээж байгаа. Бага хурлаас ч гэсэн маш чухал шийдвэрүүдийг хүлээж байна. Гэхдээ энэ удаагийн Бага хурал намын эгэл жирийн гишүүдийн хүлээлтэнд нийцсэн шийдвэрүүдийг гаргахааргүй байдалтай явагдаж байна.  Их хурлыг бол иймэрхүү байдлаар явуулж болохгүй. Их хурал бол шинэчлэлийн томоохон хурал болох ёстой. Бид “Шинэчлэлийн өргөө” гэрээ бариад сар гаруй болохдоо гишүүдээсээ “Намын Их, Бага хурлаас ямар шийдвэр хүлээж байна вэ?” гэж асуусан. Энэ Бага хуралтай холбоотой маш их хүлээлт гишүүдэд маань байгаа. Намын Их хурал бол үүнээс илүү хүлээлтийг үүсгэж байна.

-    Та нар үнэхээр шинэчилж чадах уу?


-    Шинэчлэлийг бид үе солигдох төдийхөнөөр ойлгохгүй байна. Мэдээж нам байнгын амьд сэрүүн явахын тулд цус сэлбэлт явагдаж байх ёстой. Үе солигдохын цаана бодлого, шинэчлэлт гэсэн томоохон өөрчлөлтүүд байх ёстой. Шинэчлэлийн хороо бол зөвхөн залуусын нэгдэл биш. Бидэнтэй хамт намын маш олон ахмад болон эмэгтэй гишүүд, эрдэмтэн судлаач нар байгаа. Тэгэхээр бид дээрх хүмүүстэйгээ хамтдаа өнөөдрийн чухал шинэчлэлийг хийх ёстой гэж үзэж байгаа.

-    Дарга нарын зүгээс ямар нэгэн дарамт ирж байгаа гэж танай хорооны зарим гишүүд ярьж байсан. Тусгаар тогтнолын ордны гадна барьсан гэрийг тань хүртэл буулгасан гэсэн.  Энэ талаар тодруулна уу? 


-     “Шинэчлэлийн хороо” байгуулагдсан үеэс эхлэн биднийг дуугүй болгох, үйл ажиллагааг саармагжуулах, хавчин гадуурхах, элдвээр гүтгэн доромжлох гэх мэт төрөл бүрийн дарамт шахалттай холбоотой зохион байгуулалтын ажлуудыг хийж байгаа. Өнөөдрийн энэ чухал хуралдааны үеэр манай “Шинэчлэлийн өргөө” гэрийг буулгасан байна. Бид гэрээ эргүүлж олоод барьж байна. Гэрийг барьсан цагаас нь эхлэн “буулга” гэсэн үгийг байнга бид нар сонсож байна. МАН-ыг Монгол гэр, Монгол ахуй, энэ гэрт ирж байгаа жирийн гишүүд нь муухай харагдуулаад байгаа юм уу. Энэ бол гаднах дүр төрх, гэхээсээ илүү дотоод бодлого, үйл ажиллагаа, санаа оноо нь чухал байгаа гэдгийг илэрхийлж байгаа юм. Намын Их хурлыг аравдугаар сарын 27-ны өдөр орчим хийнэ гэсэн товыг гаргаж байх шиг байна. Бид энэ өдрийн талаар эргэн ярилцана. Их хурлын товыг нэгэнтээ зарлаж байгаа юм чинь бид “Шинэчлэлийн өргөө” гэрээ аймаг орон нутагт барихаар төлөвлөж ажиллаж байна. 720 гишүүн бол намын 227 297 гишүүнийг төлөөлж чадахгүй учраас гишүүдийнхээ үг хэлэх, саналаа ирүүлэх боломжийг нь бүрдүүлэхийн тулд бид гэрээ барьж ажиллана.

-    Энэ удаагийн хуралдаанаар шинэчлэлийн залуус болон намын удирдлагуудыг тохиролцоонд хүрнэ гэсэн мэдээллийг намын удирдах албанаас мэдээлсэн?

-    “Шинэчилье” хорооны зүгээс ямар нэгэн тохироо хийх ямар ч үндэслэл байхгүй. Бид цааш тууштай явна.

-    Намын Бага хурлын эхэнд тавьсан танай мэдэгдэл Ө.Энхтүвшин даргынхаас хол илүү сул байлаа. Мэдэгдлээ сайн бэлдэж болсонгүй юу?

-   Шинэчлэлийн хороо бол “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнийг дэмжиж ажиллаж байгаа. Шинэчлэлийн хорооны зүгээс намын шинэчлэлтэй холбоотой бодлогыг боловсруулж байгаа. Бүх хөтөлбөрийн боловсруулж байгаа. Үүнийгээ батлуулахын төлөө ажиллана. Нэгдсэн хөдөлгөөний байр суурийг ерөнхий зохицуулагч нь хэлэх байх.

-    Шинэчлэлийн хорооны үйл ажиллагааг Бага хурлын гишүүд дэмжиж байна уу?

-    Бидний санал санаачилга, шаардлагуудыг намын гишүүд нийтээрээ дэмжиж байгаа.

-    Та нарын ард М.Энхболд гишүүнийг байгаа гэж хэвлэлээр бичиж байна. Энэ талаар ямар тайлбар хийх вэ?

-    МАН-ын Шинэчлэлийн хорооны ард хэн нэгэн байхгүй. Бид  ямар нэгэн хүнээс чиглэл авч хэзээ ч ажиллахгүй. Бидэнд санал зөвлөмжөө өгч болно.  Ямар нэгэн байдлаар тэр хүнтэй холбох шаардлага байхгүй. Шинэчлэлийн хороог дөрөв хуваагдаж, зарим нь М.Энхболдын мэдлийнх гэсэн мэдээллийг бичсэн байсан. Бид үүнийг үгүйсгэж байна. Намд байгаа далд бүлэглэлүүдийн  хөтөлбөр, санаачилгаар хурал явж, тэдний ашиг сонирхолд нийцсэн хөтөлбөрийг батлаад явах юм бол энэ намд хор хохиролтой.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    8 цаг 26 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    9 цаг 0 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    12 цаг 44 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    13 цаг 7 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    13 цаг 32 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    14 цаг 56 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    14 цаг 58 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    15 цаг 20 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    15 цаг 25 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    16 цаг 54 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    16 цаг 57 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    17 цаг 38 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    18 цаг 36 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    18 цаг 49 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    18 цаг 58 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    19 цаг 20 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 47 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    19 цаг 47 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    19 цаг 47 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    19 цаг 52 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК