
МАН-ын Бага хурал өчигдөр эхэлсэн. Энэ удаагийн хурлаар намын шинэчлэлтэй холбоотой олон чухал асуудлыг ярилцаж байгаа. Тэр дундаа МАН-ын Шинэчлэлийн хорооноос намын одоогийн удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэж үзэж байгаа юм. Намын удирдлагууд ч ажлаа өгөхөд бэлэн гэдгээ хэлсэн. Тиймээс тэд ирэх аравдугаар сарын 27-ны өдөр болох намын 27-р Их хурлаар ажлаа өгнө гэлээ. Энэ үеэр намын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, Удирдах зөвлөлийн гишүүд бүгд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)