МАН-ын их хурал өчигдөр 15.00 цагаас хойш шөнө болтол хуралдсан. Өчигдөр оройн 19.00 цагийн үед Их хурлын товыг батлахаар хуралдсан ч эцэст нь Их хурлаа намын даргын санал болгосны дагуу 10 сарын 27-ны өдрөөс эхлүүлэн хуралдуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн намын Их хурлын төлөөлөгч нарын тоог нэмэх шаардлагатай гэж зарим гишүүд үзсэний эцэст XXVII-р Их хурлыг 1134 төлөөлөгчтэйгээр “Шинэчлэл, эв нэгдэлийн Их хурал” нэртэйгээр хийхээр шийдвэрлэжээ. Т.Энхэлээ


















































