Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын хаалттай хуралдааны нээлттэй тэмдэглэл

2013-8-06
0
ЖИРГЭХ
МАН өчигдөр даргынхаа илтгэлийг нээлттэй сонсгочихоод бусад асуудлаа хаалттай хэлэлцэхээр болсон юм. Гэвч бид хаалттай хуралдааны халуухан маргааныг нээлттэй болгож байна.
    манааааааааааааааааааааааааааааааааааааааааааМАН өчигдөр даргынхаа илтгэлийг нээлттэй сонсгочихоод бусад асуудлаа хаалттай хэлэлцэхээр болсон юм. Гэвч бид хаалттай хуралдааны халуухан маргааныг нээлттэй болгож байна. Сэтгүүлчид болоод намын зарим аппаратынхныг гаргасны дараа МАН-ынхан санал шүүмжлэлээ өрнүүлэв. Уг нь энэ намыг шинэчлэлийн ямар бодлого гаргах бол, яаж шинэчлэгдэх бол гэж Монголын нийгэм бүхлээрээ харж байгаа. Хачирхалтай нь ах намынхан шууд л бодлого ярих биш хэрүүлээр хурлаа эхэлж, хэрүүлээр үргэлжлүүлж, шүүмжлэлээр өндөрлүүлэв.

МАН-ын залуучууд муу ажиллаж байна уу? Манай намын бодлого залууст таалагдахгүй болоод дэмжлэг авахгүй байна уу?

     “Шинэчлье” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат илтгэл тавив. Түүний илтгэлээс Бага хурлын гишүүд олон зүйлийг хүлээж байсан ч талаар болов. Илтгэх чадваргүйн дээр ямар ч шинэ содон санаа хэлсэнгүй. Ингээд Бага хурлынхаа гишүүдийн итгэлийн харц руу сонгуулийн маргааш нь намаа шинэчилнэ гэж гарч ирсэн залуус ус цацав. Маш уйтгартай илтгэл тавилаа гэж Бага хурлын гишүүдийн олонх нь өөр хоорондоо ярилцжээ. Яг л социализмын үеийнх шиг албархуу юм байж. Ийм байж намаа шинэчилнэ гэж ярих ч гэж дээ хэмээн ахмадууд нь унтраажээ. Ингээд анхнаасаа “Шинэчлье” хөдөлгөөнийхөн явцгүй болжээ. Гэсэн хэдий ч энэ хөдөлгөөний төлөөлөл болох Т.Аюурсайхан “Намын их хурлыг өргөтгөж хийх, намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураах”-ыг санал болгосон байна. Харин Б.Ганхуяг нь “Намын санхүүжилтийг ил тод, нээлттэй, эргэж тайлагнадаг болгьё. Намын дотоод зохион байгуулалт гажуудсан, бүтцийн хямралд орсон, шийдвэр гаргах процесс удаан” гэсэн бол Батсүмбэрэл “Э.Мөнх-Очир мэтийн Түгжилүүдтэй хариуцлага тооцох” ёстойг сануулжээ. Харин НАМОХ-ны тэргүүн Б.Амарсанаа “Хариуцсан хүмүүс ажлаа хийдэггүй. Намын удирдлага, зарим гишүүд дэргэдэх байгууллагаа ялгаварлан харилцдаг” гэж гомдоллосон байна. Бодвол МАН-ын удирдлага НАМОХ-гоо тоодоггүй бололтой. НИХТ Д.Амарбаясгалан “МАН-ын залуучууд муу ажиллаж байна уу? Манай намын бодлого залууст таалагдахгүй болоод дэмжлэг авахгүй байна уу?” хэмээн удирдлагуудаасаа асуужээ. Хариуд Ө.Энхтүвшин “Та нар муу ажиллаж байна. Өөрсдийгөө сайн ажилласан гэж Бага хурлын гишүүд рүүгээ харж байгаад ярь даа” гэж унтраажээ. Тэгээд ч НАМЗХ-г маш муу ажилладаг гэж Ө.Энхтүвшин илтгэлдээ онцолсон юм. Удирдлагынхаа илтгэлд эмзэглэсэн хэрэг л дээ. МАН-ын удирдлагууд түүхэндээ хэзээ ч Залуучуудын байгууллагаа ингэж ил цагаанаар шүүмжилж байгаагүй юм. Үнэхээр шүүмжлүүлэхээр байгаа л даа.
Энэ мэт саналуудыг гаргасан хүмүүс бол нөгөө яруу алдарт “Шинэчлэгч” залуучууд шүү дээ. Тийм удаан хугацаанд шинэчлэл ярьсан хүмүүс ийм санал дэвшүүлсэн гэхээр тиймхэн байлаа. Энэ бол Бага хурлынх нь гишүүдийн дүгнэлт юм. Угаасаа шинэчлэл ярьсан залуусын хэмжээ юм л даа. Гэвч УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл “МАН-ын шинэчлэл нийгмийн захиалга болохоор залуучуудын зөв юм шиг ээ” хэмээн тэднийг өмөөрсөн сураг гарав.

Харин өчигдөр орой МАН-ын Ёс зүйн хороо маш их ардчилалтай илтгэл тавьжээ. Тэд дарга цэрэгүүдээ хайр найргүй үнэнээр нь шүүмжилж, болсон үйл явдлыг нууж хаалгүй өгүүлж. Тийм учраас Бага хурлын олон гишүүд “Намын түүхэнд анх удаа ёс зүйн хорооны мэдээлэл үнэн зөв тавигдаж байна” хэмээн дүгнэхээ мартаагүй аж. Энэ бол МАН-ын хувьд яах аргагүй том дэвшил л дээ.

Ө.Энхтүвшин фракциудыг ил зарлахыг эсэргүүцэв

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж залуучууддаа хандсан үг хэлэв. Тэрээр “Нам руугаа дайрах биш эрх баригчдын алдааг шүүмжилж, дарга нараа тойрч биш жирийн гишүүдээ тойгдож ажилламаар байна” гэж үнэн үг хэлжээ. Одоогийн шинэчлэл ярьсан нөхөдүүд намынхаа бузар булайг л ярихдаа сайн. Харин бодлого ярихаас бултдаг. Бас эрх баригчидтай ямар нэгэн асуудлаар маргахаасаа айдаг. Түүнийг нь хэлсэн хэрэг.  
Үүний зэрэгцээ МАН-ын залуус фракциудаа нээлттэй болгохыг шаардаад байгаа. Харин энэ талаар Ө.Энхтүвшин манай намд тохирохгүй гэж хэлээд халгаагаагүй аж.  Гэтэл зарим залуус та энэ зарчимыг ойлгохгүй, мэдэхгүй байна гэж үг сөржээ. МАН-ын эмэгтэйчүүдийн гол төлөөлөл болох Д.Мөнхөө гуай “Шинэчлэлийг эв нэгдэл, зөвшилцөл, эргэх холбоогоор л хэрэгжүүлнэ” гэж сургамжилжээ.

С.Баярын эсрэг “Хотын бүлэглэл” үг чулуудав

Энэ удаагийн МАН-ын Бага хурлын нэгэн сонин хүн бол С.Баяр мөн л дөө. Түүнийг Бага хурлын гишүүд баяртайгаар угтсан боловч “Хотын бүлэглэл” баяргүй угтсан бололтой. Үүний илрэл болгож Багахангайн И.Батнасан “С.Баяр сонгуулийн үеэр алга болчихдог. Хувийн жаргалаа хөөгөөд явчихдаг. Хэцүү үед нь намаа боддоггүй. Тэгээд өнөөдөр Бага хуралдаа гэмгүй царайлаад хүрээд ирлээ. Манай лидерүүд намаа бодохгүй байна. Хэзээ боддог болох вэ” гээд тууж өгч л дээ. Мэдээж энэ бүхнийг И.Батнасан шууд хэлчих хүн биш л дээ. Захиалгатай байж л ингэж дуугаа өндөрсгөж чадна. И.Батнасанг М.Энхболд дэмжиж Багахангайн Засаг дарга болгож байсан. Тиймээс М.Энхболдын бодлогоор С.Баярыг шүүмжиллээ гэх хүмүүс ч байлаа. М.Энхболдын бүлэглэлийн гол төлөөлөгч, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат “Сүүдрийн Засгийн газрыг ил зарлаж, идэвхитэй ажиллуулах ёстой байсан. Гэвч тэгээгүй. Энэ бол манай намын удирдлагатай холбоотой. Тиймээс шинэ удирдлага гараад Сүүдрийн Засгийн газрыг байгуулж намын анхан, дунд шатны төлөөллийг сайн оролцуулья” хэмээх санал гаргажээ.

П.Анужин: Би МАН-д зориулж биш Монголын ард түмэнд зориулж уран бүтээлээ хийдэг

УИХ-ын гишүүн асан Р.Буд “Манай намын Бага хуралд малчин, ажилчин ангийн төлөөлөл алга байна. Тийм хүмүүсийг оруулж байж шинэчлэгдэнэ” гэсэн бол түүний охин “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин “Уран бүтээлээр минь дамжуулж битгий дайраачээ. Би МАН-д зориулж биш Монголын ард түмэнд зориулж уран бүтээлээ хийдэг” хэмээн бусаддаа томорчээ. Учир нь түүнийг Бага хурлын гишүүн байж ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ц.Элбэгдоржийг нэвтрүүлэгтээ оруулсан. Тэгсэн мөртлөө өөрийн намынхаа хүнийг оруулаагүй гэсэн шүүмжлэлийг хэд хэдэн гишүүн хэлжээ. Түүний хариу болгож би “та нартай биш Монголын ард түмэнтэй л ярилцдаг” гэж эгдүүцсэн бололтой. Нэг талаасаа үнэн боловч нөгөө талаараа улс төрд түүхийгээрээ байгаа хүний үг л дээ.

МАН-ын бүх удирдлага XXVII Их хурлаар ажлаа өгөхөөр болов

МАН-ын дарга Ө.Энхтүвшин намын дүрмийн 39.1 заалтыг үндэслэн албан  тушаалаасаа огцрохоо мэдэгдэж энэ асуудлаар санал хураахыг хүсчээ. Гэхдээ түүнийг одоохондоо огцруулах шаардлагагүй гэсэн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг цөөнгүй гишүүд дэмжсэн байна. Харин энэ асуудалд “Хотын бүлэглэл”-ийн зарим залуус бухимдаж, “Ө.Энхтүвшин УЗ-ийн шийдвэрийг урдаа бариад даргын суудалдаа дахин үлдэх юм байна л даа” хэмээн ил цагаан зарлажээ. Гэвч Бага хурлын гишүүд ярилцаад Ө.Энхтүвшинг дараагийн Их хурлаар ажлыг нь өгүүлэхээр болов. Тиймээс МАН-ын одоогийн бүх удирдлага XXVII Их хурлаар ажлаа өгөх шийдэлд хүрчээ. Өөрөөр хэлбэл намын даргаас гадна,  ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нараас эхлээд газар хэлтэсийн дарга хүртлээ солигдох аж. Мөн намын дэргэдэх төрийн бус байгууллагын удирдлагуудыг хуйгаар нь, Удирдах зөвлөлийн гишүүдийн ихэнхийг өөрчлөхөөр болжээ.

XXVII Их хурлаа 1134 төлөөлөгчидтэйгээр “Шинэчлэл, эв нэгдэлийн Их хурал” нэртэйгээр хийхээр шийдвэрлэв

МАН-ын дарга Ө.Энхтүвшин Их хурлаа 10 сарын 27-нд хийх талаар санал гаргасан юм. Тэрээр Их хуралд нухацтай бэлдэхийн тулд ийм хугацааг санал болгож байгаагаа тайлбарласан. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 9 сарын 27-нд хийе гэсэн санал гаргав. Тэгтэл зохиолч Л.Одончимэд “МАН-ыг Монголын нийгэм бүхэлдээ харж байна. Дарга сонгох төдий бус улс орны хөгжлийн бодлого гаргах хэрэгтэй. Тиймээс Их хурлаа оны дараа хийе” гэж хэлжээ. Намын удирдлагад очих гэж яарч байгаа хүмүүс яалаа гэж дэмжих вэ. Бас удахгүй болох Их хурлын төлөөлөгчид 720 байхаар Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн. Үүнийг хэтэрхий цөөхөн байна гэж ихэнх гишүүд нь шүүмжилснээр 1134 төлөөлөгчидтэй, бүх шатны байгууллагыг хамруулахаар тохиролцов. Мөн гадаадад байгаа намын гишүүдээсээ Их хуралдаа оролцуулахаар шийдвэрлэв. Нийслэлийн үүр болгоноос 2 төлөөлөгчийг Их хуралдаа суулгахаар тохиролцов. Эцэст нь Их хурлаа намын даргын санал болгосны дагуу 10 сарын 27-ны өдрөөс эхлүүлэн хуралдуулахаар шийдвэрлэсэн юм. Бага хурлын гишүүд Их хурлаа “Шинэчлэл, эв нэгдэлийн Их хурал” хэмээн нэрлэхээр тогтов. Бас Их хурал зохион байгуулах ажлын хэсгийг “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнтэй хамтран зохион байгуулна гэж шийдвэрлэв. Энэ нь тэдний хүсэн хүлээсэн зүйл байлаа.

Тодорхой асуултууд, бөөрөнхий хариултууд

Бага хурлын олон гишүүд намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нараасаа олон тодорхой асуудлаар хариулт нэхсэн юм. Гэвч тэд нь бөөрөнхийлсөөр л байв. Тэгсэн мөртлөө нойр хүргэсэн удаан хариултууд хэлэх аж. Иймэрхүү байдлаар Бага хурал үргэлжилж сүүлдээ гишүүд нь суудал дээрээ дуг хийж эхлэв. Цогтой шүүмжилсэн саналуудаар яриагаа эхлээд байсан Бага хурлын гишүүд шөнө болохын цагт удирдлагуудынхаа зохиосон сценарит баригдаж эхлэв. Бас их зүйлийг хүлээсэн гишүүд нь энэ удаагийн Бага хурлыг “Их хурлыг товлох жүжиг” боллоо гэж дүгнэв. Уг нь олон хүн том шинэчлэлийг хүлээсэн. Гэвч Сүхбаатарын талбай ярих, дарга нараа шүүмжилсэн хандлага давамгайлах байдлаар л үргэлжилсээр өндөрлөв. Ерөнхийдөө энэ удаагийн Бага хурал Их хурлын товыг тогтоож, төлөөлөгчдийнх нь тоог нэмж, удирдлагуудтайгаа хариуцлага тооцохыг хойшлуулсан асуудлыг л шийдвэрлэх шиг болов.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (202.21.113.139)
    хурдан тараагаад ,ард түмэнд гай болохоо болиочээ????
    2013 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    бэлэн зэлэн юман дээр өндийсэн залуусаас зөв бодлого гарах нь юу л болдоо
    2013 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.55.180.154)
    Өрьийсөн боловсролгүй бацаанууд. Юм уншаачээ, наад боловсролоо дээшлүүлээчээ. Шинэчлэнэ гээд орилоод байсан эргүүнүүд зүгээр л авгай нарын хов жив л ярьсан юм байна л даа.
    2013 оны 08 сарын 06 | Хариулах
  • МАН-д (202.131.247.170)
    Малууд бүү мөөрөлд
    2013 оны 08 сарын 06 | Хариулах
  • цээж дэлдэгчид (122.254.127.34)
    Хөөрхий утсан хүүхэлдэй,цээжээ дэлдэгч бацаанууд нь шараа болж дээ,арга ч үгүй дээ,мэдлэг чадвар хомс,мөнгө төгрөг,албан тушаал горилогсод л юм шиг...
    2013 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.18.56)
    Айддаа танар гэнэн байнадаа. Энэ нэг л биш намрын чуулганаар засгаа татан буулгаад өөрсдөө АНМАН болж албан тушаалд очсоны дараа хурлаа хийхээр цаг хожсон байхаа даа. Баяр ирээд ийм л хор найруулсан байх. Тэр з v vн хойд азийн фракциар г vйдэлтэй х vн. Нөгөөд v vл нь МАН-тай хамтарч засаг байгуулъяа гээд Алтанхуяг хаширлаад байгаа. Хэрвээ ийм з vйл хийж засгаа унагаавал олон т vмний маш их эсэрг v vцэлтэй тулж таарна. Дараагийн засгийн унагаах б vлэг б vд v vрч эхэлнэ. МАН маш дуртай унагаана,Элбэгдорж хавсарч засгийн эрхийг халзан толгойтой х vндээ авч өгөхийг бодно. Женько, Батэрдэнэ горьдоод хэргг vй болов уу. Хууртагдах биз. Дундуур нь бэлтрэг харайх гэж оролдоод хөлөө хугалаад гаслаад vлдвэл Хуягаатайгаа нийлж эргэж дайрна ингээд бужигнасаар байгаад сонгуульд тулж, унаж байхад нь татаж босгосон МАН ялалтанд тулж очно. Ингээд буруутнаар Элбэгдорж тодорч бөөн өстөний дунд амьд явахад хэц v vдэн гадаадад доншуучилмуй. Б vх цэцэн цэлмэг, өдий явсных нь тулгуур ачит эх нь нурж, муу санаа өөдг vй боловсролг vй нөхөд, уруудаж яваа карьертай энэ х vн нэг өдөр з vгээр суудагг vй, зуумхай намын даргадаа хоол болоод өнгөрөхийг vг vйсгэхг vй байдал харагдаж байна
    2013 оны 08 сарын 06 | Хариулах
  • зочинф (202.70.42.26)
    ЯАААНА ДАА ЗАЙЛУУЛ
    2013 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (27.123.214.113)
    Хаха маш гоё бичсэн бн. Нэг ийм л хүмүүс улсыг маань жолоодож бж дээ хөөрхий. Бодлого бхгүй. Цавчих шуналтангууд цугласан юм чинь яаж шинэчлэгдэх вэ.
    2013 оны 08 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    1 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    4 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    21 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    1 цаг 4 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 6 мин
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
    1 цаг 12 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    1 цаг 20 мин
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    18 цаг 2 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    18 цаг 20 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    18 цаг 27 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    18 цаг 36 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    19 цаг 43 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    20 цаг 0 мин
  • Харвардын их сургууль эрдмийн үнэлгээг чанаржуулах зорилгоор “A” дүнгийн тоонд хязгаар тавихаар болжээ
    20 цаг 45 мин
  • Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    21 цаг 21 мин
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
    21 цаг 51 мин
  • Элчин сайд Н.Оюундарь итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    23 цаг 15 мин
  • С.Баярцогт: Ардчилсан нам засагт хамтрахгүй. Эрх баригч МАН-аас тийм санал ч ирээгүй
    23 цаг 20 мин
  • Трамп, Нетаньяху нарын утасны яриа "хурцадмал" өнгө аястай болжээ
    23 цаг 38 мин
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
    23 цаг 41 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК