Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ө.Энхүвшин: Бид бүгдээрээ буланд шахуулчихсан байж хэнээрээ туг тахих билээ дээ

2013-8-06
0
ЖИРГЭХ
Өчигдөр удтал яригдсан МАН-ын Бага хуралдаа Ө.Энхүвшин супер нэртэй нэгэн илтгэлийг тавилаа. Юуны өмнө тэрээр сүүлийн хоёр сонгуулийн алдаа оноог дүгнэхдээ бурууг ө
    зураг тавих вэӨчигдөр удтал яригдсан МАН-ын Бага хуралдаа Ө.Энхүвшин супер нэртэй нэгэн илтгэлийг тавилаа. Юуны өмнө тэрээр сүүлийн хоёр сонгуулийн алдаа оноог дүгнэхдээ бурууг өөрөөсөө хайсангүй. Харин намын гишүүд, сөрөг хүчин гэсэн хоёр зүйлээс л хайжээ. Ингээд МАН-ын дарга Ө.Энхүвшингийн илтгэлийн сонирхолтой дүгнэлт, онцлох санаануудыг хүргэж байна.

АН давуу талаа ашиглан МАН руу бүхий л талаар довтолж, түүхийн тавцангаас арчих ажиллагааг шатлан өргөжүүлж байна

Улс төрийн илтгэл учраас улс төрийн сонирхолтой дүгнэлтүүдийг хийжээ. Тухайлбал тэрээр ирэх жилүүдийг МАН-ын хувьд “хамгийн хүнд үе” нь болж түүхэнд бичигдэнэ хэмээн зөгнөжээ. Мөн эрх баригч АН давуу талаа ашиглан МАН руу бүхий л талаар зай завсаргүй довтолж түүхийн тавцангаас арчих ажиллагааг шатлан өргөжүүлж байгааг гишүүддээ сонордуулав. Гэхдээ АН ийм уйваагүй ажиллагааг зөвхөн өнгөрсөн сонгуульд ялаад явуулж байгаа биш. Бүр 1996 онд олонхи болохдоо МАН-ыг шахан зайлуулах ажлуудыг хийж байсныг баримт дурдан сануулжээ. Тухайлбал 1996 онд АН Засгийн эрх авахдаа МАН-ынхныг хомроглон халах, удирдлагуудыг нь тагнаж чагнахаас эхлээд Лениний музей, намын архив бусад өмч хөрөнгийг хураан авах зэрэг одоогийнхтой төстэй оролдлогуудыг хийж байсныг онцгойлон өгүүлжээ. Гэхдээ одоо 1996 оноосоо илүү хонзогнуур, илүү хүчирхэг, илүү давшилттайгаар МАН-ыг нураах цогц бодлоготой ажиллаж байгааг удирдлагын хувьд нийтэд зарлав.

Ө.Энхтүвшингийн энэ дүгнэлт үнэн л дээ. Эрх баригчид МАН-ыг чадаж л байвал хамаагүй гэсэн өс хонзонгийн байдлаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх болсон. Тэд хүчтэй сөрөг хүчинтэй байхыг хүсэхгүй байгаа. Харин хүчтэй сөрөг хүчнээ шоронд хорьчихоод ганцаараа туйлах гэсэн стратегитай ажиллаж эхэлсэн. Нэгд МАН тийм ч амархан бууж өгөхгүй. Хоёрт үр дагавар нь харин хэзээ нэгэн цагт өөрсдөд нь халтай гарч мэдэх юм.

АН сүүлийн нэг жилийн хугацаанд ард түмнээс МАН-д өгсөн тойргуудыг булаан авах, сонгогдсон УИХ-ын гишүүдээс нь эхлээд аймаг сумын төлөөлөгчдийг нь хүртэл урвуулах ажлыг өргөн хүрээнд өрнүүлж байгаа. Үгэнд орохгүйг нь хорих цагдах байдлаар номхруулж, МАН-ын авлигачид гэсэн нэр хаяг зүүх ажиллагааг өргөжүүлэх болсныг Ө.Энхтүвшин сануулахаа мартсангүй. Мөн МАН-ын түүхийг бүдгэрүүлэх, баллуурдах ажиллагааг “вандалист” хэмээн дүгнэв. “Найман оны намрын хүйтэн борооноор хаана буухаа мэдэхгүй нүүж, гундаж явахад нь “монголын үрс ялгаа юу байхав” хэмээн урин залж гэрийнхээ талыг зайчлан өгч дөрөв шахам жил хамт аж төрсний хариу нь ингэж тусч байна. Өөрийн нөхдөөсөө илүү өрсөлдөгчөө өөд нь татаж явсны үр дагавар, гашуун сургамжийг манай нам цааш цаашдаа мартаж үл болно” хэмээх сургаалийг гишүүддээ айлдав. Магадгүй АН-ын түрэмгий үйлдэл нь эргээд энэ хоёр намыг хэзээ ч эвлэрч эвсэж ажиллахгүй байх гүн ангалыг татах шиг боллоо. Сөрөг хүчний удирдагч ийм дүгнэлт хийнэ гэдэг бол үнэхээр том асуудлын дохио л доо. Өнгөц харвал хүүхдийн гомдол шиг боловч өнгийж үзвэл олон жилийн өс хонзонгийн цэцэг тарьж байгаа нь харагдахаар байна.

МАН-д хандив өгөх хүмүүсийг хяналтад авч, мөрдөн мөшгиж байв

АН бас хүч түрж МАН-ын бүлгийг нэг хэсэг хугацаанд байгуулаагүй. Мэдээж энэ хугацаанд хяналтгүй дураараа шийдвэрүүдийг гаргаж байсан. Бас сүүлийн хоёр сонгуулийн хуулийг өөрсддөө ашигтайгаар батлуулсан. Үүний зэрэгцээ төрийн албан хаагчдыг сонгуулийн ажилд өргөнөөр дайчилсан байна. Тухайлбал  арми, хилийн цэргийн бие бүрэлдэхүүний саналыг авахдаа дээрээс өгсөн тушаал удирдамжийн дагуу дарга нарынх нь хатуу хяналтын дор зохион байгуулсныг МАН-ын дарга онцлов.

Харин сонгуультай холбоотой гомдлуудыг 100 гаруй удаа гаргахад огт авч хэлэлцэхгүй байсныг дурдав. Тэр ч бүү хэл аливаа гомдол, санал гаргахаа зогсоохыг сануулж, сүрдүүлж байжээ. Үүний зэрэгцээ эрх баригчид өнгөрсөн сонгуулиар “МАН-д хандив өгч болзошгүй хүмүүсийг хатуу хяналтад авч, араас нь тасралтгүй мөрдөн шиншилж, харин өөрсдөө эрх мэдлээ урвуулан ашиглаж санхүүгийн илт давуу байдлыг бүрдүүлж, мөнгөний хүчин зүйлийн ид шидийг үзүүлэв” гэж Ө.Энхтүвшин дүгнэв. Хэрэв үнэн бол энэ улсад АН-ын үед социализм эргэлт буцалтгүй ирж байна. Тэр үед л хүнийг хэнтэй уулзах нь вэ? Юу ярив, дарга нарыг муулав уу гээд үй түмэн мэдээлэгчтэй байсан. Тийм аргын эсрэг байсан АН тийм аргыг сонгож байна гэдэг том эмгэнэл л дээ.

Ө.Энхтүвшин даргын илтгэлд дурдагдсан өөр нэгэн тоо баримт ихээхэн анхаарал татав. 2012 оны УИХ-ын сонгуулиар 252115 хүний буюу 22,31 хувийн санал авч байсан МАХН орон нутгийн сонгуулиар 10 гаруй хувь, ерөнхийлөгчийн сонгуулиар 6,5 хувийн санал авч буурчээ. МАН-ын даргын тайлбараар бол МАХН-аас нүүр буруулсан сонгогчдын 15 орчим хувийн тодорхой хэсэг нь МАН-д эргэж очсон нь социологийн судалгаагаар нотлогджээ. Цаашид ч гэсэн төөрөлдсөн гишүүдээ МАХН-аас авах тухай байр сууриа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяртай үзсээр байх болноо гэсэн санаа л даа. Мэдээж тэр ч гэсэн мөчөөгөө өгөхгүй. Ингээд сөрөг хүчин болох МАН хоёр том дайсантайгаа цаашид авалцах бололтой.  

Хэдийд НАМЗХ, НАМОХ намынхаа магнайг тэнийлгэх вэ?

Ө.Энхтүвшингийн тайлбараар бол МАН сонгуульд дараалан ялагдахад нилээд олон хүчин зүйл нөлөөлжээ. Юуны өмнө идэвхтэн сонгуультнууд нь сайн ажиллаагүй байна. Угаасаа МАН-ын анхан шатныхан мөнгө л ярьдаг. Мөнгө өгөхгүй бол ажиллахаа больсон улс. Өөрсдөө тэгж сургасан улс одоо яая гэхэв. Мэдээж МАН-ын Удирдах зөвлөлийн болоод Бага хурлын олон гишүүд ялагдалд буруутай. Тухайлбал ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Улаанбаатарт байгаа 127 Бага хурлын гишүүдээ цуглуулах гэхэд ердөө 23 нь иржээ. Энэ бол МАН-ын Бага хурлын гишүүд хэн болохыг ямар идэвхгүй болохыг илтгэнэ. Бас Ө.Энхтүвшингийн үгийг юман чинээ тоож бодохгүй байгаагийн илрэл.

МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн нэг санаа зовж байгаа зүйл бол залуучуудынх нь идэвхи санаачилга аж. НАМЗХ түүхэндээ байгаагүй ийм сул дорой арчаагүй байгаад олон гишүүд саналаа илэрхийлэх болсон. Намын дарга Ө.Энхтүвшин ч хэлж.

У.Хүрэлсүхийн үед залуучуудын холбоо, С.Бямбацогтын үед энэ намын Оюутны холбоо идэвхитэй хүчирхэг байсан. Харин одоо ийм холбоо байдаг эсэхийг Монголын залуучуудын олонхи мэдэхгүй. Мэдсэн нэг нь бараг болгоомжилдог байх. Баахан баян айлын хүүхдүүд л удирддаг. Тэр хүрээнийхэндээ үйлчилсэн байгууллага болсон. Тиймээс МАН түүхэнд байгаагүй сул дорой НАМЗХ-гоо бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж байж л сэргэж мэдэх юм. Энэ тухай Ө.Энхтүвшин “хүн амын олонх болсон залуучууд руу онцгой анхаарахгүй бол бидний суурь болсон ахмадууд маань байгалийн хуулиар энгэрээ даган одсоор өдрөөс өдөрт цөөрч байна. Бид энэ хандлагыг эртнээс харж дэргэдээ залуучуудын болон оюутны байгууллагыг байгуулсан билээ. Манай эдгээр байгууллага хэзээ энэ гол ажил руугаа орох вэ?, хэдийд НАМЗХ, НАМОХ монголын залуучуудын олонхийг дагуулж чадлаа гэдгийг сонсгож нотлон харуулж намынхаа магнайг тэнийлгэх вэ? Дээрх хоёр байгууллага үндсэн энэ асуудал руугаа хүчээ нэгтгэн, ханцуй шамлан орохыг хүсч байна. Энэ талаар ойрын үед өөр өөрсдийн хурлаар нухацтай ярилцах байх гэж найдаж байна” хэмээн хэлсэн юм. Үндсэндээ НАМЗХ, НАМОХ-ны одоогийн удирдлагуудыг сул учир бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ намын сайн сайхны төлөө ажлаа өгөхийг соёлтойгоор сануулсан хэрэг л дээ.

2016, 2017 онд манай гудамжинд галын наадам болж л таарна

Ажлаа өгч байгаа Ө.Энхтүвшинд олон зовлон байжээ. Түүнийг үлбэгэр сул дорой, өөрийн гэсэн баггүй, нам доторх авлигачидтайгаа тэмцэж чадахгүй байгаа талаар олон шүүмжлэл өрнөсөн. Энэ бүхнийг бодон, бодон хариу өгчээ. Тухайлбал “Намын даргаар сонгогдсоноос хойш зарим нөхөд надад хэсэг хүнийг, ялангуяа олигархиуд, авлигачдыг чавчаад өгөөч, ер нь туг тахих хэрэгтэй болсон, нийгэм хүсээд байна гэж зөвлөдөг юм. Би хариуд нь өнөөдөр бид бүгдээрээ буланд шахуулчихсан байж хэнээрээ туг тахих билээ дээ. Олигархи, авлигач гэдгийг би биш, шүүх тогтооно гэж хэлдэг байсан нь үнэн. Нөгөө хадмын сэтгэлийг бодсоор хөл хүндтэй болчихлоо гэдэг шиг эв нэгдлийг бодсоор ингэж хэлж байсан хэрэг” хэмээн тайлжээ. Мөн зөөлөн нь хатуугаа дийлнэ гэсэн зарчмаар ажилласан. “Үүнээсээ болж би өөрийн командгүй, сул дорой, үлбэгэр энэ тэрээгээрээ цоллуулж яваа хүн. Энэ бол яахав, бага хэрэг” хэмээн гомдолложээ. Ажлаа өгч байгаа ч сөрөг хүчний удирдагч тэрээр “бид алдаанаас сургамж авч сайн ажиллаж чадвал 2016, 2017 онд манай гудамжинд галын наадам болж л таарна” хэмээн гишүүдээ тайтгаруулжээ. Энэ мэтээр ялагдал хүлээсэн намын даргын онлох санаануудыг тайлж болохоор байна.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • miiga (202.126.91.159)
    vnendee MAN duuscheee odoo tarah bndaaaaaa
    2013 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (188.221.227.96)
    Ardiin nam sununu gej baihgyi...sununu gej muu amlaj bgaa ni zugeer Ardchilsan namiin fanatuud. Ardiin namd tyr zuuriin unalt l geh bgaa
    2013 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.18.13)
    Одоо МАН-ын толгойд маш ухаалаг , тактиктай онолч хүн гарч ирэх ёстой , Ж.Мөнхбат нарын мэдлэг боловсрол тааруухан хий хөөрцөглөж сүржигнэсэн хүмүүс сайн ч бай муу ч бай тусгаар тогтносон Монгол улсын 90 жилийн түүхтэй энэ намыг аваад явж чадахгүй ЗХУКНам устаж үгүй болсон гэж тэнэглэх хэрэггүй түүний үргэлжлэл нь В.В.Путиниы "Единная Россия" нам юм шүү дээ МАН-д маш ухаалаг , онолч хүн хэрэгтэй байна Энэ "Шинчлэгчид" бол юу ч мэдэхгүй хий л сэлэм эргүүлсэн МАЛЬЧИК-ууд
    2013 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.18.47)
    МАН үнэндээ сөнөсөн Зөвлөлт холбоот улсын түүхийг давтах гэж бна
    2013 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.113.139)
    Унасан бөхөд шалтаг мундахгүй ээ гэж л энэ дээ.Буруугаа бусдаас биш өөрсдөөсөө хай лдаа.Олон түмэн зүв зүгээр байж байгаад та нараас нүүрээ буруулаагүй нь лавтай.Нам гэж нэг хэсэг сэтгэлийн гажигтай хүмүүс тоглоод байхаар хэн дуртай байв гэж дээ.хүрэлсүх,занданшатар,энхболд содбаяр нямдорж гээд хийрхсэн нөхөд чинь намдаа гай болж байна шүү дээ.дандаа буруу ярьж,үгүйсгэхээр хэнд таалагдах вэ?
    2013 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Chaavaas daa. Bahi baidgaaraa. Ene butehgui ee!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2013 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Sontugei!!!
    2013 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.23.51.1)
    яг шинэчлэгдэж харагдаач, тарсан нь дээр олигтой сөрөг хүчин байж чадахгүй байж
    2013 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.131.225.254)
    АН амьсгаана уудаас энэ дайны үг өгүүлбэр хэлэх хүн данаа ч байхгүй дээ цаг цагаараа байдаггүй ээ гэж энэ их хүч нэг эвээ олоод эргэвэл зүр исгэгч нарыг юу байхав дээ
    2013 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.39.152)
    2008 онд хүн алж айлган сүрдүүлээд сөрөг хүчиндээ долигноод хамтарч засаг барьсан. энэ янзаараа мөхөж дээ.
    2013 оны 08 сарын 06 | Хариулах
  • зочин (103.11.195.173)
    Алдаа буруугаа өөрсдөөсөө хайхын оронд бусад руу дайрч хаа хамаагүй нөгөө намуудад нялзааснаар өөрийгөө аварна гэж болтой МАН гэж ерөөс юу вэ гэдгээ ч хэн нь ч мэдэхгүй байгаа болтой МАХН байснаа МАН болсон нь ямар үр дагавартай болов гээд ярих зүйл зөндөө баймаар Гэтэл үгүй юмаа Одоо зүгээр баячууд нь ханцуйдаа намын удирдлагаа наймаалцах гэж байгаа Хэн ямар мөнгө хаяж хэнүүстэйгээ хор найруулж намын даргыг авах гэж байна гэсэн зүйл л явагдаж байгаа Шалдан ирсэн банди нар хойшоо та нар хуцах болоогүй гэдгээ бол хэлчихсэн Лухгар мөнгөний гарууд нь одоо шатрын өрөг нүүдлээ хийж байгаа МАН ийм л нам Баячууд эгнээндээ ядуусыг ямар ч хамаагүй аргаар даллаж тэднээр бамбай хийхсэн гэдгээ харин ил хэлсэн байна шүү
    2013 оны 08 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    8 цаг 26 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    9 цаг 1 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    12 цаг 45 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    13 цаг 8 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    13 цаг 33 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    14 цаг 57 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    14 цаг 59 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    15 цаг 21 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    15 цаг 26 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    16 цаг 55 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    16 цаг 58 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    17 цаг 39 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    18 цаг 37 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    18 цаг 50 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    18 цаг 59 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    19 цаг 21 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 48 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    19 цаг 48 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    19 цаг 48 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    19 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК