
МАН өчигдөр Бага хурлаа хийсэн. Тэгвэл өнөөдөр намын Бага хурлын үр дүнгийн талаар 14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийхээр болжээ. Өчигдрийн хурлаар Их хурлын товыг баталж, төлөөлөгчдийн тоог нэмнэ гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ мэт бусад асуудлын талаар өнөөдөр мэдээлэх аж.
Т.Энхэлээ