
Уулзалт ярилцлагын үеэр П.Цагаан Монгол орны Ардчиллын ололт амжилтад Азийн сангийн оруулж буй хувь нэмрийг цохон, тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хатагтай Мелони К.Линдбергтэй санал солилцсон байна.
АНУ-ын Азийн сан нь 1990 онд Монгол Улсад байгуулагдсан хамгийн анхны ашгийн бус байгууллага юм. Тус сангийн урт хугацааны цогц хандлага, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд нь Монгол Улсын шилжилтийн түүхийн эгзэгтэй үед чухал хэрэгцээ шаардлагыг хангаж чадсан юм.