
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн хуралдаанаар ТӨХ-ны зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай, дурсгалын хөшөө байгуулах тухай, Төрийн банкны талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 20 асуудлыг хэлэлцэх юм байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Засгийн газрын гишүүд валютын ханшийн өсөлтийн талаар мөн хэлэлцэх бололтой.