
МАН-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ хурлын үеэр валютийн ханш, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх юм байна. Мөн Нийслэлийн шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн Лениний музейн өмчлөлийн талаар мэдээлэх аж.
Тодруулбал, Лениний музейг төрийн өмч болохыг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал тогтоогоод байгаа юм. Хэрэв МАН-аас дахин давж заалдана гэвэл энэ асуудал нилээн сунжрах бололтой.
Хэвлэлийн бага хурал 14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд болно.
Сэтгэгдэл (2)