Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс орны нөхцөл байдалтай холбогдуулан МАН-аас мэдэгдэл гаргажээ

2013-8-09
0
ЖИРГЭХ

    занданшатар1МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ сарын 5-нд болсон МАН-ын Бага хурлаар улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж мэдэгдэл гаргасан байна. Тэд валютын үнийн хөөрөгдөл, төсвийн алдагдал болон гадаадын хөрөнгө оруулалт буурсныг Шинэчлэлийн Засгийн газрын алдаатай үйл ажиллагаанаас үүдэлтэй хэмээн үзэж байна. Мөн дэлхийн эдийн засгийн хямралын үеэр буюу  2008-2009 онуудад МАН сонгуульд ялж тухайн үеийн Засгийн газарыг байгууллаад эдийн засгийн хямралын нэг жилийн дотор даван туулж өсөлтийг 2009 оны -1.6 хувиас 2010 онд эдийн засгийн өсөлтийг 6.4 хувь болгож, улмаар эдийн засгийн өсөлтийг дэлхийд тэргүүлэх жилийн 17.5 хувьд хүргэж, жилд 4 тэрбум ам долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, ядуурлыг 39 хувиас 26 хувь хүртэл бууруулж, экспортыг 2 дахин нэмэгдүүлж, Монголын эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн үндэс суурийг тавьж ажилласан гэв. Монголын эдийн засаг ганцхан жилийн дотор эдийн засаг, санхүүгийн гүн хямралд орох, амьжиргааны түвшин эрс доройтох, гадаад дотоодын хөрөнгө оруулалт зогсох, улсын өр эрс нэмэгдэх, экспорт унах, төсвийн орлого тасарч, хоосон мөнгөөр зах зээлийг дүүргэхэд хүрлээ. Энэ нь Шинэчлэлийн гэх Засгийн газрын эдийн засгийн бодлогын алдаа, чиглэсэн зорилго, төлөвлөгөөгүй үйлдлүүдийн илрэл, нөхцөл байдлыг шуурхай хянаж зохицуулахгүй байгааг нь харуулж байна гэлээ. Мөн Таван толгойн хятадын Чалко компанитай үүссэн өрийг хоёр талдаа хохиролгүйгээр хэрхэн шийдвэрлэх, Оюутолгойн гэрээнд харилцан ашигтай байх нөхцөлөөр зарим өөрчлөлт оруулах талаар манай намаас зохион байгуулсан эрдэмтэн, судлаачид, улс төрийн намын төлөөллийн оролцоотой энэ гуравдугаар сард хийсэн Эрдэм шинжилгээний бага хурлаас гаргасан Зөвлөмжийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд хүргүүлсэн боловч одоо хүртэл арга хэмжээ авалгүй байдлыг хүндрүүлсэний хариуцлагыг эрх баригчид хүлээх ёстой гэж үзэж байна. Иймээс улс орны өмнө тулгарч байгаа энэ санхүү эдийн засгийн хүнд байдлыг харгалзан УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэж төсвийн хуульд тодотгол хийх, нэн яаралтай улсын экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, экспортын төмөр замын дэд бүтцийг яаралтай байгуулах, Монголын экспортын транзит тээврийн нөхцөл, баталгаат борлуулалтын таатай нөхцлийг бий болгох ажлыг хугацаа алдалгүй хийх ёстой хэмээн Засгийн газраас шаардаж байна гэв.


Мэдэгдлийн бүрэн эхээр нь хүргэе.

Дэлхийн эдийн засгийн хямралын үеэр буюу  2008-2009 онуудад МАН сонгуульд ялж тухайн үеийн Засгийн газарыг байгууллаад эдийн засгийн хямралын нэг жилийн дотор даван туулж өсөлтийг 2009 оны -1.6 хувиас 2010 онд эдийн засгийн өсөлтийг 6.4 хувь болгож, улмаар эдийн засгийн өсөлтийг дэлхийд тэргүүлэх жилийн 17.5 хувьд хүргэж, жилд 4 тэрбум ам долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, ядуурлыг 39 хувиас 26 хувь хүртэл бууруулж, экспортыг 2 дахин нэмэгдүүлж, Монголын эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн үндэс суурийг тавьж ажилласан.

2009 оноос хойш Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 6.5 их наядаас 14 их наяд болж тэлэн, 1 хүнд ногдох орлого Дэлхийн банкны аргачлалаар тоооцоход 1855 ам доллараас 3335 буюу 1.8 дахин өсч, төсвийн хөрөнгө оруулалтыг жилийн 433 тэрбум төгрөг байсныг 1.4 их наяд болгож нэмэгдүүллээ. Мөн хугацаанд экспортыг 1.8 тэрбум ам доллараас 4.3 тэрбум доллар хүртэл нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Хөрөнгийн биржийг шинэчлэх, Хөгжлийн банк байгуулах, хөдөлмөрийн зах зээлийг боловсронгүй болгох, МСҮТ-ын тогтолцоог шинэчлэх зэрэг одоо ч үргэлжилж байгаа олон том ажлуудын суурийг тавьсан. Өнөөдрийн тууз хайчилж байгаа олон бүтээн байгуулалтын суурь эхлэлийг тавьсан билээ.

МАН төр хувийн түншлэлийг жинхэнэ утгаар хөгжүүлж томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулж, Бизнесийн орчны жилийн хүрээнд төрийн дарамт, хүнд суртлыг арилгах олон бодит ажлыг хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, одоогийн хийгдэж байгаа бүхий томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг бэлтгэлийг хийж, Монголын түүхэнд хамгийн өндөр өсөлттэй, валютын нөөцтэй, хөгжлийн санхүүжилтийн бэлэн эх үүсвэртэй болгож хийж шинэ Засгийн газарт Монгол Улсыг цаашид улам хөгжүүлэх, эдийн засгийг шинэчлэх, өмнө нь байгаагүй хөгжлийн түүхэн боломж, нөхцлийг хангаж өгсөн.

Гэвч нэг жилийн нийгэм эдийн засгийн байдал нилээд их өөрчлөлт орлоо. Хэдийгээр дэлхийн зах зээлд экспортын барааны хэлбэлзэл нөлөөлсөн ч гэсэн юуны өмнө эдийн засаг дах орчин төрийн оролцоо, зохицуулалтын хүрээндхэт их улс төржсөн, популист шинж чанартай, бодлогогүй, ялгаварласан алхмууд олноор хийгдэж тэдгээрийн үр дүнд богино хугацаанд Монголын эдийн засаг, нийгэм гүн хямралд орлоо.

Улс төрийн хэт их захиргаадалт, төрийн дарамт, татварын ачаалал эрс нэмэгдэж ДНБ-ийн 39 хувьтай тэнцэх түвшинд хүрч,судалгаа, үндэслэлд суурьлаагүй популист шийдвэрүүд дотоод бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч нарт ихээхэн цаг хугацааны болон мөнгөний хохирлыг бий болгох, хөрөнгө оруулалтын ажлуудыг зогсоох, урамыг нь хугалах аюултай боллоо. Хэрэгжүүлэх гэж байсан томоохон хөрөнгө оруулалтын төслүүд, тухайлбал улсын аюулгүй байдлыг хангахад нэн чухал, улсын эрчим хүчний систем, Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргах хувийн хэвшлийн санхүүжилттэй 1.4 тэрбум ам долларын ТЭЦ-5-ын ажил бүрмөсөн зогсож, Тавантолгой-Гашуун Сухайтын төмөр замын ажлыг үндэслэлгүй хувийн хэвшлээс булаан авч авч татвар төлөгч нарын нуруунд үүрүүлэх боллоо.

Хэт улс төржсөн, популист ур амьсгалыг бий  болгож, бизнесийн орчныг муутгасны үр дүнд

•    гадаадын хөрөнгө оруулалт 2012 оны түвшнээс 60-40 хувиар буурч, төсвийн орлого ихээхэн тасарсан. 2013 онд олон улсын байгууллагын дүгнэлтээс үзэхэд,“нэгдсэн төсвийн нийт алдагдал 2013 онд ДНБ-ий 13 орчим хувьд хүрэхээр байна”. Энэ нь 2012 оноос бараг хоер дахин муудсан үзүүлэлт бөгөөд сүүлийн 13 жилд байгаагүй хэмжээнд доройтсон үзүүлэлт юм.
•    Олон улсын байгууллагын дүгнэлтээс харахад, нийт хөрөнгө оруулалт 2012 оны эхний улиралд 68 хувиар өсч байсан бол сонгуулийн дараа 2012 оны 4-р улиралд өсөлт 16.3 хувь болж эрс саарсан,
•    ҮСХ-ний мэдээнээс харахад, нүүрсний экспорт 2013 онд өмнөх үетэй харьцуулахад 50 хувиар унаж,экспорт сүүлийн жилүүдэд байгаагүй 10 хувиар унасан байна.
•    Гаднаас 1.5 тэрбум ам.долларын зээлээр авч улсын өрийг эрс нэмэгдүүлэхийн зэрэгцээ түүнийг эргэн төлөх найдваргүй гудамжны засвар зэрэгт зарцуулж, үнийг тогтворжуулах гэсэн бодлогын дор 720 тэрбум төгрөгийг компаниудад тараасан бөгөөд үүний үр үнд инфляци зөвхөн эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс тооцоход 8.8 хувьд хүрч, энэ оны зорилт болсон 8 хувиас он дуусаагүй байхад хэтрээд явж байна.
•    Санхүүгийн хямрал үнэт цаасны зах зээлд илэрч 2013 оны эхний 6 сард үнэт цаасны гүйлгээ 79.8 хувь, арилжигдсан үнэт цаасны тоо 79.7 хувиар буурч, Чингис бонд буюу Монголын өрийн бичгийг одоо дэлхийн зах зээлд бүр анхны үнийн 93 хувь хүртэл хямдруулан арилжиж байгаа олон улсын Ройтерс агентлаг мэдээлж байна.
•    Санхүү мөнгөний хүрээнд үр ашиггүй санхүүжилтийг олон зуун тэрбум төгрөгөөр хийж байхад нөгөө талаас төсвийн хүрээнд улсын нэгдсэн төсвийн зарлага 2013 оны эхний хагас жилд 2637.9 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 10.0 хувиар буурсан бөгөөд хөрөнгийн зардал 353.6 тэрбум төг буюу 58.3 хувиар буурсан байна.
•    Хөдөө аж ахуй, тээвэр зэрэг салбарт сөрөг хандлагууд гарч, том малын зүй бус хорогдол 2013 оны эхний хагас жилд, улсын хэмжээнд 638.4 мян.толгойд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.3 дахин нэмэгдсэн байна.
•    Бүх төрлийн тээврээр 2013 оны эхний хагас жилд тээсэн ачаа 1.4 сая т буюу 6.9 хувиар буурсан дүнтэй гарсан байна.
•    Төгрөгийн ханш ноднингийн мөн үед 1319 төгрөг байсан бол одоо 1600 руу ойртож 2008 оны хямралаас хойш байгаагүй хэмжээнд уналаа. Энэ нь импортын бүх барааны үнэ өсч, инфляцийг улам хөөрөгдүүлэх шалтгаан боллоо.
Эдийн засгийн  таагүй үзэгдлүүд энэ жилийн эхээс мэдрэгдэж эхэлсэн байхад төр засгаас дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь жирийн хүмүүсийн амьдралд маш их сөрөг нөлөө үзүүлж, ядуурал эргээд нэмэгдэх, Монголын эдийн засаг ганцхан жилийн дотор эдийн засаг, санхүүгийн гүн хямралд орох, амьжиргааны түвшин эрс доройтох, гадаад дотоодын хөрөнгө оруулалт зогсох, улсын өр эрс нэмэгдэх, экспорт унах, төсвийн орлого тасарч, хоосон мөнгөөр зах зээлийг дүүргэхэд хүрлээ.

Энэ нь Шинэчлэлийн гэх Засгийн газрын эдийн засгийн бодлогын алдаа, чиглэсэн зорилго, төлөвлөгөөгүй үйлдлүүдийн илрэл, нөхцөл байдлыг шуурхай хянаж зохицуулахгүй байгааг нь харуулж байна.
Таван толгойн Хятадын Чалко компанитай үүссэн өрийг 2 талдаа хохиролгүйгээр хэрхэн шийдвэрлэх, Оюутолгойн гэрээнд харилцан ашигтай байх нөхцөлөөр зарим өөрчлөлт оруулах талаар манай намаас зохион байгуулсан эрдэмтэн, судлаачид, улс төрийн намын төлөөллийн оролцоотой энэ гуравдугаар сард хийсэн Эрдэм шинжилгээний бага хурлаас гаргасан Зөвлөмжийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд хүргүүлсэн боловч одоо хүртэл арга хэмжээ авалгүй байдлыг хүндрүүлсэний хариуцлагыг эрх баригчид хүлээх ёстой гэж үзэж байна.

Саяхан "чоно борооноор" гэгчээр ид амралтын үеэр бараа бүтээгдхүүний суурь үнэ болох “Цахилгааны үнийг өргөн зөвшилцөлгүйгээр дур мэдэн нэмсэн нь хэрэглэгчдэд хүнд цохилт боллоо.
 
Иймээс улс орны өмнө тулгарч байгаа энэ санхүү эдийн засгийн хүнд байдлыг харгалзан


1.    УИХын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэж төсвийн хуульд тодотгол хийх,
2.    Нэн яаралтай улсын экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, экспортын төмөр замын дэд бүтцийг яаралтай байгуулах, Монголын экспортын транзит тээврийн нөхцөл, баталгаат борлуулалтын таатай нөхцлийг бий болгох ажлыг хугацаа алдалгүй хийх,
3.    Хураах, хаах, боох, хязгаарлах, хорих, цагдах гэсэн эдийн засгийн бодлогоо өөрчилж хувийн хэвшлийн дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчинг бий болгох, бизнесийн таатай орчинг бүрэлдүүлэх бодитой арга хэмжээ авах, төрийн зохицуулалтыг оновчтой болгож улс төржсөн, гадуурхсан, ялгаварласан төрийн дарамтыг болих,улс орны хөгжлийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллах,
4.    эдийн засгийн өсөлтийн бодлогыг боловсруулж ажиллах, инфляцийг бууруулжүнийн өсөлтийг тогтворжуулах арга хэмжээг тууштай авах, нийгмийн эмзэг бүлгийниргэдийн амьжиргааг хамгаалах арга хэмжээ яаралтай авах, санхүү эдийн засгийн хямралыг нэн даруй зогсоох төлөвлөгөөг боловсруулж ажиллахыг Засгийн газраас шаардаж байна гэж дурджээ.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • хар хэрээний үлгэр (122.254.127.34)
    Урдах засаг нэг их гийгүүлсэн нь юу бол? Тухайн үеийн улс төр-э/з байдал нөлөөлснөөс биш нэг их бодлого барьсан юм юу л бол? Шинэ засаг харамсалтай нь нөхцөл байдал өөрчлөгдөж байхад уян хатан хандахгүй,улс төр,сонгууль гэх мэтийн хэт нийтэд таалагдах,үрэлгэн зардал их гаргах зэргээр улсынхаа э/з санхүүг ч унагаж өгч байна даа.. Яаж энэ байдлаас гарах юм бол доо????
    2013 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.18.30)
    En unem bol hetsuudeh dee mgdgui shuu blvsrol taaruu Battulga metiin wmnuud said hiiged baihr yana bid tsetseg 5 terbumaat tarih chdltai humuus ug bid bish shtee
    2013 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.89.159)
    Hotod hiij baigaa ajilaar nuuree tahlahaa boliochee,AH d sanal ogsondoo harmasch bna
    2013 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.89.159)
    Manai zasagiin mulguu bodlogiig haraad hujaa nar yasan ih bayarladag boldoo,AH uhaan oroochee,tv eer neg ih yum hiigeed baigaa ulsuud shig l yum yariad baih yum
    2013 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.89.159)
    Reclamnay pausa gedeg zasag,iim bodlogoor hol yavahguinee,jaahan huuhduud ail ger bolj toglodog bolohoos,buhel buten undestnii huvi zayagaar ingej naadaj bolohgui,
    2013 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.89.159)
    Mah nooluur,heden km zam,tseceg tarih tuhai yafidag zasag baih uu,bodlogo yaridag zasag heregti yu,AH iig songosondoo uneheer ih harmasch bna bi
    2013 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.89.159)
    irism yalsan ym bna, muu nohoin baasnuud,uhsenii chin ardchil*****
    2013 оны 08 сарын 10 | Хариулах
  • зочин (203.194.115.98)
    АН ерөнхийлөгч 2009 оны сонгуулиар иргэн бүрт 1 сая төгрөг өгнө гэсэн байхгүй.Иргэнбүртхувьцаа өгнө гэсэн худал Одоо харин эрчим хүчний үнэөслөө долларын ханш өсч байна амьжиргаа ард түмний амьдрал доройтлоо.
    2013 оны 08 сарын 10 | Хариулах
  • unshigch (182.160.34.191)
    Bolobsrol muutai AN-in gishuud turd orohooroo hamraa suhuud duugarch chadahgui bolchdog jum shig sanagdaad baina...
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • дэглэмчид сөнөтүгэй (122.201.18.24)
    Төрийн албан хаагчид буюу дэглэмчид хамгийн их коммент бичдэг юм билээ. Хийх ажилгүй шулан мөлжигчид. Тэд дэглэмээ өмөөрч хуцдаг. Ард түмэн бол энэ засгийн эсрэг байгаа. Монгол улсыг сөнөөсөөр л байгаа байж, өмнөх ЗГ сөнөөсөн юм аа гэж солиордог. Өмнөх ЗГ өөрийнхөө үед гайгүй байлгаж, яг дараагийн ЗГ гарч ирэхээр уруудах тийм ид шидтэй юм хийсэн юмуу. Хууль гэж бий шүү. АН-ынхны солиорлоор асуудлыг дүгнэхгүй. Хуулиар бол дээд хэмжээгээ хийсээр байна та нар.
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (115.21.236.3)
    AN-g yah gej songoson yum be iim malnuudiig, hohi ni busee changaltsgaa uher mongolchuudaa
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.195.142)
    urdin hiisen laig ene zasag uurch bga. ichihgui saihan tuuh ymaa
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • ee (203.194.115.4)
    muu luivarchid ulsiig samarj hayachaad odoo duugui l bjiil da uhtlee bayjij yaduuruulj hoosruulchaad
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (49.156.1.10)
    Хэцүү гарууд шүү
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • zochin (85.218.60.11)
    shydrga shuumjleliig huleen abch ajil hereg bolgoj chaddag humuus yhaantan bdag um
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • irgen-mongol (85.218.60.11)
    zyragiin tsegtsegs boroond yrsahiin adil zysriin saichyyd shuumjlel zublulguund yrbalzan yyrladag gedeg unen ug shuu
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • zochin (85.218.60.11)
    unen l bichsen bn.hamgiin ih usultund hurlee geed bsan ediin zasgiin usult byyrchlaa.hamag umnii une dahin dahin nemegdeed ene x.batylga,latanhyagnyyd yls orniig ballahiin bn
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • 0ih (202.126.89.251)
    luibarchin man hiisen mongiig toloh geed zvtgej bna ed nar bi ooroo man gishvvn mongolchuud bvgd namaas tatgalzah heregtei de
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • Zochin (203.91.112.12)
    МАН намын үед яаж хөгжсөн улс эх орны эдийн засаг ямар түвшинд байсныг уншаад ойлгохгүй байна уу. Ер нь бүрэн уншаагүй МАН гэхээр л хар PR аа бичээд суухын энэ хэдэн хөлсний бичээч нар нь
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • zochin (203.91.112.12)
    Улсын санхүү эдийн засгийг ингээд ойлгомжтой багцлаад тооцоолоод гаргаад ирдэг МАН-ыхан уул нь илүү л дээ. АН-ыхан ерөнхий сайд зүгээр PR шоу хийж мах ногоо ярьдаг Энэ хэлсэн ярьсан зүйлийг нь ажил болгох хэрэгтэй дээ АН-ыхаан
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.55.180.154)
    Битгий солиороолд байгаарай ЗАНДАНДААМ гуай. Та нарын баталсан эрггүтсэн гадаадын хөрөнгө оруулалтын хуулиас болж ийм болсон за. Чи муу ард түмнийг бүгдийг нь тэнэг гэж бодоогүй биз дээ.
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.18.44)
    За битгий хуцацгаа өөрсдийнхөө намыг янзалж чадахгүй байж ажлаа хийж байгаа засгийн газарлуу дайрах нь, та нар цагаа ерөөсөө олохгүй байна. Намаа эхлээд шинэчлээд орхи, та нарын үед монгол яаж хөгжсөн юм бэ, танай намын дарга нар л баахан хөлжсөн байх, нийслэлийг хар танай үед ямархуу байв одоо яаж хөгжиж байна, сэтгэл байхад ажил хийж болдгийг Үүл баатрын багийнхан харуулж байна
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.12.92)
    Nohoi hutsjil baidag jingiin tsuvaa ybjil baidagaa gej
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.131.225.254)
    Ингээд нөгөө шудрага дүр исгэсэн ардчилагч нар хөгөө чирч ихлэнэ дээ болоогүй ээ их олон юм ярьдаг Америк сэтэхүйтэй богино хүзүүтэй учир их ухаантай гэж байгаа
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.194.106)
    Бид иргэнлэг хүн төвтэй нйигэм хаана байна. Гаалийн махан толгойнууд сүүлдээ юмаа өгөөд л гараач дээ гэдэг болж дээ хөөрхийс халтар төгрөгний төлөө.
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.194.106)
    Гаальд орход хүртэл 30 сая төгрөгийг өгч орж байна. Дараа нь үүнийгээ олж авхын тулд хүнийг хүндрүүлж хүнд суртал гаргадаг. Замын-Үүдрүү томилуулхын тулд хамгийн багадаа жил байхын тулд 20 сая төгрөг шүү. Та бодоод үз дээ энэ юу гэсэн үг вэ. Энэ засгийн газар худлаа л өрсөлдөгчөө наманах ажил хийж байгаа болохоос үнэн чанартаа жирийн иргэдэд учирч буй хүнд суртлын талаа дурсах ч үгүй байна даа
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.194.106)
    Гааль дэндүү хүнд сурталтай. Татвар өндөр байна.
    2013 оны 08 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    1 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    18 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    1 цаг 1 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 3 мин
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
    1 цаг 9 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    1 цаг 17 мин
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    17 цаг 59 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    18 цаг 18 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    18 цаг 25 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    18 цаг 33 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    19 цаг 40 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    19 цаг 57 мин
  • Харвардын их сургууль эрдмийн үнэлгээг чанаржуулах зорилгоор “A” дүнгийн тоонд хязгаар тавихаар болжээ
    20 цаг 42 мин
  • Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    21 цаг 18 мин
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
    21 цаг 48 мин
  • Элчин сайд Н.Оюундарь итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    23 цаг 12 мин
  • С.Баярцогт: Ардчилсан нам засагт хамтрахгүй. Эрх баригч МАН-аас тийм санал ч ирээгүй
    23 цаг 17 мин
  • Трамп, Нетаньяху нарын утасны яриа "хурцадмал" өнгө аястай болжээ
    23 цаг 35 мин
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
    23 цаг 38 мин
  • Месси, Роналду хоёр удахгүй эхлэх ДАШТ-д “сүүлчийн бүжиг”-ээ ХАМТ хийх үү?
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК