Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2013-8-09
0
ЖИРГЭХ

засгийн газрааЗасгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 8 дугаар сарын 9-ны баасан гаригт болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Газрын тосны чиглэлээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалт нээлттэй, ил тод явагдана

Газрын тосны газар 2000 оноос гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад газрын тосны мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг эхлүүлж, сургалтын урамшууллын хөрөнгөөр гадаад, дотоодод оюутан залуусыг суралцуулах, сургалтын тэтгэлэг олгох ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж  эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 101 хүн тус газартай урт хугацааны сургалтын гэрээ байгуулан газрын тос болон түүнтэй холбогдох чиглэлээр гадаад оронд суралцаж байгаа бол 66 хүн сургуулиа төгсөөд ирсэн байна. Иргэд сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах сонгон шалгаруулалтад шүүмжлэлтэй хандаж байсан учир сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын хуралдаанаар шинэчлэн баталлаа.

Журамд зааснаар Сонгон шалгаруулалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон өдөр тутмын хэвлэл, уул уурхайн, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, газрын тосны асуудал харуцсан төрийн захиргааны байгууллагын цахим хуудсаар сонгон шалгаруулалт болохоос 30 хоногийн өмнө зарлана.

Монгол Улсын их, дээд сургуульд сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах сонгон шалгаруулалтад газрын тос, уул уурхайн чиглэлээр суралцахаар анх элссэн болон 1, 2 дугаар дамжаанд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа суралцагч оролцох эрхтэй. Харин гадаадын их, дээд сургуулийн баклаврын шатанд суралцах сонгон шалгаруулалтад ерөнхий боловсролын сургуулийг A, B үнэлгээтэй төгссөн болон газрын тос, уул уурхайн чиглэлээр дотоодын их, дээд сургуулийн 1 болон 2 дугаар дамжаанд 3.0 ба түүнээс дээш голчтой суралцаж байгаа суралцагч оролцох боломжтой.

Мөн энэ чиглэлийн мэргэжлээр баклаврын зэрэгтэй, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан иргэд гадаад болон дотоодын магистрын сургалтад, Харин 5 ба түүнээс дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай иргэд гадаад, дотоодын докторын сургалтад иргэдийн шалгаруулалтад оролцох эрхтэй юм.


Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн баталлаа

Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа өнөө үед улсын төсөвт байгууллагуудын гадаад улс орнуудтай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг хүлээн авах болон дамжуулах, төлбөр гүйцэтгэх тогтолцоонд шинэчлэл хийх шаардлагатай болоод байна. Засгийн газрын 205-р тогтоолоор батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-д гадаад төлбөр тооцоог банкаар дамжуулан хийх харилцааг зохицуулсан заалт байхгүй байсан. Иймд Улсын төсөвт байгууллагуудын гадаад төлбөр, тооцоог Монголбанкинд байрших Сангийн яамны хөрвүүлгийн дансаар дамжуулснаар гадаад төлбөр тооцоог ажлын 2-3 өдөрт гүйцэтгэж байсан нь ханшийн зөрүү үүсэх, хугацаа алдах зэрэг учир дутагдлыг дагуулж байлаа.

Олон улсын зээл, тусламжийн хүрээнд хийгдэж байгаа төсөл арга хэмжээнүүд өнөөг хүртэл Төрийн санд төвлөрөөгүй, арилжааны банкуудаар дамжуулан гүйцэтгэгдэж байгаа нь төсвийн хяналтыг сулруулж байгаа тул Олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудаас тавьсан хүсэлт, Төсвийн тухай хуулийн заалтуудыг үндэслэн Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулжээ.

Энэхүү журмыг шинэчлэн боловсруулснаар гадаад төлбөр тооцоог боловсронгуй, түргэн шуурхай, ханшийн эрсдэл багатай, төсөвт байгууллагын зардлыг бууруулах ажлын хүрээнд хамтран ажиллах саналыг 7 банкинд хүргүүлж, хамгийн бага үнийн санал, цахим үйлчилгээг санал болгож ирүүлсэн банктай туршилтын ажлыг 7 дугаар сарын 1-ээс эхлүүлсэн байна. Туршилтаар төлбөрийн шат дараалал багассан, гадаад төлбөр өдөртөө багтан төлбөр хүлээн авагчийн дансанд шилжих болсон, үйчилгээний зардал 30 хүртэл хувиар буурсан зэрэг олон эерэг үр дүн гарч эхэлсэн байна.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн зохицуулалт соёлын өвийг бүрэн хамгаалах шаардлагыг хангаж чадахгүй байгаагаас өвийг үрэгдүүлж, устгасан этгээдэд тооцох хариуцлага, хяналтын тогтолцоо сул, бүрэн төлөвшөөгүй, биет бус өвийг өвлөн уламжлагчийн үнэлэмж доогуур, төрийн дэмжлэг дутмаг байна. Үүнийг өөрчилж, түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгож, зохион байгуулалтын эрс шинэчлэл хийх хэрэгтэй байгаа учраас Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хамт боловсруулжээ. Засгийн газар хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 13 бүлэг, 59 зүйлтэй. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн нэр томъёоны хэсгийг шинээр тодорхойлж, найруулга хийсэн, өвийн ангиллаас хамаарч түүнийг хадгалах, хамгаалах нөхцлийг тодорхойлсон зэрэг зарчмын өөрчлөлтийг оруулсан байна.

Хуулиар соёлын өвийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үзмэрийн хуулбар, загвараар бэлэг дурсгалын эд зүйл хийх, борлуулах, үйлдвэрлэх ажиллагаанд мерчандайзинг ашиглах боломжийг бүрдүүлж, мерчандайзийн гэрээнд заавал тусгах шаардлага, нөхцлийг тодорхойлох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

ТОВЧХОН:

    Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааг хангахын тулд Төрийн банкинд 85 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Төрийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 85 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болголоо. Мөн тус банкны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.

     Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Шинэ Зеланд Улсын Гадаад хэргийн сайд Маррэй Маккаллигийн 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр монголын талын баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.

    Чөлөөт бөхийн Ази тивийн аварга, гардан тулааны дэлхийн аварга, боксын өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын аварга, дугуйн Ази тивийн аварга, хөнгөн ателетикийн Ази тивийн аварга, жюү-жицу бөхийн дэлхийн аварга, даамын их мастер, шатрын сурагчдын дэлхийн аварга, жүдо бөхийн гран-при, жүдо бөхийн мастерс, Ази тивийн аварга, паратаеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, тэдгээрийн дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.

    “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам”-ын болзол хангасан таван уран бүтээлч, нэг хамтлагт мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.

     УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын санаачлан боловсруулсан Компанийн тухай хууль болон бусад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын зүгээс зарчмын хувьд дэмжээд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.

    Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, аж ахуйн нэгжийн хүсэлт болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны саналыг үндэслэн Дорноговь аймгийн “Дорнын говь”, Завхан аймгийн “Мөнхөд мандаг”, “Биндэръяа”, “HSM” ХХК-уудын согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

    Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • dr ameer (197.210.227.187)
      Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байгаа, бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдсэн хэвээр байна, би 180 сая доллараар азотын эмнэлэгт худалдаалж байгаа гэж хэлэхэд баяртай байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл эмнэлэг рүүгээ холбоо барьж болно fortis.hospital.ingmail.com бид таныг визийнхээ боловсруулалтанд зориулж мөнгө төлж өгдөг мэс засал хийгээд мэс засал хийснийхээ дараа танд үлдсэн үлдэгдэл бэлнээр өгнө, Индонезийг бүрдүүлж байна уу, хэрэв та сонирхвол эмнэлэгт хандаарай                    fortis.hospital.ingmail.com
    2017 оны 11 сарын 13 | Хариулах
  • Ахуяг сайдын худлаа үг (122.254.127.34)
    Зөвхөн хагас сайнд хуралдана,бусад 5 өдөр ажлаа хийнэ нтр гээд л амрахгүй шахуу юм яриад байсан АХуяг сайдын амлалт лөөлөө болов оо,хөөрхий.
    2013 оны 08 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    8 цаг 19 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    8 цаг 54 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    12 цаг 38 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    13 цаг 1 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    13 цаг 26 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    14 цаг 50 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    14 цаг 52 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    15 цаг 14 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    15 цаг 18 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    16 цаг 48 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    16 цаг 51 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    17 цаг 31 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    18 цаг 30 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    18 цаг 43 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    18 цаг 52 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    19 цаг 14 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 41 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    19 цаг 41 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    19 цаг 41 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    19 цаг 46 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК