
Тэрбээр УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, НББСШУ-ны Байнгын хорооны гишүүдтэй уулзаж, санал солилцох, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Төв аймгийн Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвд зочлох болон “Монгол Улсын Эрүүл мэндийн тогтолцооны үнэлгээ” номын нээлтэд оролцох аж.
ДЭМБ-ын ерөнхий захирал, хатагтай ДР Маргарет Чан нь БНХАУ-аас гаралтай бөгөөд Канадын Баруун Онтарио их сургуулиас анагаах ухааны цолоо авчээ. 1978 онд Хонгконгийн Эрүүл мэндийн газарт ажилд орсноор нийгмийн эрүүл мэндийн ажлын гараагаа эхлүүлсэн байдаг юм. Харин 1994 онд Хонгконгийн Эрүүл мэндийн захирлаар сонгогдож, есөн жилийн хугацаанд ажиллахдаа өвчний тархалтыг хянах, эрүүл мэндийн шинэ үйлчилгээнүүдийг амжилттай хэрэгжүүлжээ.
Хатагтай ДР Маргарет Чаныг анх 2006 оны арваннэгдүгээр сарын 9-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлаар томилсон бөгөөд Ассемблейгаас 2012 оны тавдугаар сард хоёр дахь удаагаа таван жилийн хугацаатайгаар дахин сонгожээ.