
Төрийн ордонд өнөөдөр "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх нийтийн хамралт Монгол улсад" сэдэвтэй уулзалт, семинар болж байна. Энэ уулзалтанд манай улсад анх удаа айлчилж байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /WHO/-ын ерөнхий захирал, доктор Маргарет Чан оролцож УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг болон НББСШУ-ны Байнгын хорооны гишүүдтэй санал солилцож байгаа юм.
Хатагтай Маргарет Чан мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Төв аймгийн Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвд зочлох болон “Монгол Улсын Эрүүл мэндийн тогтолцооны үнэлгээ” номын нээлтэд оролцох аж.